МУИС-ийн ОРХОН СУРГУУЛЬ НББ-ийн тэнхимийн багш
Б. ҮНЭНБАТ / БУМ/
ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛ ЭРДЭНЭТ
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-НЫ ЖИШЭЭ ДЭЭР
оршил
Компанийн аливаа мэдээлэл үнэн зөв байх нь компанийн дээд
түвшний удирдлага, түүнчлэн засгийн газар оновчтой шийдвэр гаргах, улмаар ард
иргэд хэрэглэгчидэд түүний үр шимийг хүртэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Эрчим хүч нь хүний амьдарлын салшгүй хэсэг бөгөөд хүний хөгжлийг
тодорхойлдог гол хүчин зүйл юм. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн
онцлог нь түүний хэрэглээ нь тасралтгүй, жигд биш чанартай холбоотой үйлдвэрлэх
чадлыг оновчтой ашиглах асуудал тавигдаж, бэлтгэл чадал бий болгох, засварын
ажлыг зохион байгуулахтай уялдан цахилгааныг хамгийн ихээр үйлдвэрлэх биш,
оновчтой үйлдвэрлэх нь чухал юм.
ABSTRACT
Electric power and heat
energy is part of necessity in human life and main factor to determine human
development. Basic feature of the electrical power is related to its continuous
and uneven consumption. Thus there would be a problem on using produced electric
power prudently. In fact, a mass production of electric power is not important
but to produce it appropriately.
Entities in the field
of electric power and heat energy make business and operational decisions based
on income and profit as well as noncurrent assets. Percentage of noncurrent
assets in the total asset of electric power and heat energy is high compared to
other sectors. 90 percent of the total asset in this sector is noncurrent
asset. Thus, it is necessary to study on accounting record and financial
statement if they are accurate or not.
Түлхүүр үг: Элэгдлийн зардал,
хөрөнгийн дахин үнэлгээ, хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө, дансны үнэ
Эрчим хүчий салбарын тулгарч буй хамгийн том асуудал нь
бүтээгдэхүүний үнийн дүнг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгдөг,
НББ-н зардал нь тогтоож өгсөн үнээс өндөр гардаг. Мөн зөрчил нь элэгдлийн
зардал гэж бодож байна. Эрчим хүчний салбарын нийт хөрөнгийн 90% нь үндсэн
хөрөнгө байдаг. Түүнд элэгдэлийг тооцож байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь
үндсэн хөрөнгийг хөрөнгө оруулалаар засгийн газраас хийж өгдөг. Өндөр хөрөнгөөс
өндөр элэгдэл гарна. Ийм учраас үндсэн хөрөнгийн бүртгэл болон элэгдэлийн
бүртгэл, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг нарийн судлах шаардлагатай байна.
Байгууллагын хөрөнгө: Хөрөнгө гэдэг нь тухайн байгууллагын өдөр
тутмын үйл ажиллагаанд ашиглагдах байдлаараа эргэлтэнд орж ашиг орлого авчирах
чадвартай эд зүйлсийг хэлнэ. Хөрөнгийг үндсэн 3 хэсэгт хуваана.
1.
Эргэлтийн хөрөнгө. Энэ нь 1 жилийн дотор эргэлтэнд
орж ашиг орлого авчирах чадвартай эд зүйлсийг хэлнэ.
2.
Удаан эдэлгээтэй хөрөнгө. Энэ нв 1 жилээс дээш
хугацаанд ашиглаж эргэлтэнд орж ашиг орлого авчирах чадвартай эд зүйлсийг
хэлнэ.
3.
Удаан эзэмшилтэй хөрөнгө. Энэ нь бусад урт хугацааны
туршид оруулсан хөрөнгө оруулалт юм.
Удаан эдэлгээтэй хөрөнгө. Энэ нь эргэлтийн бус хөрөнгө
юм.
·
Биет үндсэн хөрөнгө. Энэ нь үндсэн үйл ажиллагааны
зориулалтаар ашиглаж тухайн үйл ажтллагаанд ашигласнаар тодорхой хэмжээний ашиг
орлого олдог хөрөнгийг хэлнэ. Жишээ нь: барилга, тоног төхөөрөмж, тавилга эд
хогшил гэх мэт.
·
Биет бус хөрөнгө. Энэ нь байгууллагын үндсэн үйл
ажиллагааны зориулалтаар биетээрээ бус нэрлэгдэх байдлаараа ашиглагдаж ашиг
орлого авчирдаг зүйлс юм. Жишээ нь: гуудвил, патент, барааны тэмдэг гэх мэт.[МУИС-ЭЗС
НББТэнхим . Нягтлан бодох бүртглийн үндэс. УБ., 2014. 33 дахь
тал]
НББОУС 16 “ Үндсэн хөрөнгө”-ийг
доор дурьдсанаас бусад үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ.
1.
Борлуулах зорилгоор эзэмшиж буй үндсэн хөрөнгө
2.
Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийэ
хөрөнгө
3.
Судалгаа, хөгжүүлэлтийн үе шатанд байгаа хөрөнгийн
хүлээн зөвшөөрөлт
4.
Ашигт малтмал, газрын тос гэх мэт дахин
сэргээгдэхгүй нөөцийн бүртгэл
5.
Түрээслэсэн үндсэн хөрөнгө
6.
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх
хөрөнгө
НББОУС 16-д зааснаар
үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээслүүлэх ба удирдлагын хэрэгцээнд
ашиглаж буй , нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах биет хөрөнгийг ҮНДСЭН
ХӨРӨНГӨ гэнэ. Компанийн үндсэн үйл ажиллагаанд ашиглаж буй дараах дараах
хөрөнгүүдийг үндсэн хөрөнгөнд хамааруулна. [А. Еркеш,О. Нүржигмаа . Нягтлан
бодох бүртгэл. УБ., 2015. 65 дахь
тал]
1.
Газар
2.
Газрын сайжруулалт
3.
Барилга
4.
Түрээсийн сайжруулалт
5.
Тоног төхөөрөмж
6.
Тавилга эд хогшил
7.
Тээврийн хэрэгсэл
8.
Тооцоолох олшруулах машин
9.
Дуусаагүй барилга
10.
Байгалийн нөөц гэх мэт.
Үндсэн хөрөнгийн хувьд дараах
өртгийг тооцож хэрэглэдэг.
·
Анхны өртөг. Үндсэн хөрөнгийг анх олж бэлтгэх,
ашиглахад бэлэн болгоход зориулж гаргасан бүр зардлуудын нийлбэрийг хэлнэ.
·
Үлдэх өртөг. Хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусахад
уг хөрөнгөнөөс эргүүлэн ашиглах эсвэл борлуулж болох үнэ цэнэ юм.
·
Элэгдүүлэх өртөг. Анхны өртгөөс үлдэх өртгийг хассан
дүн юм.
·
Дансны үнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртгөөс
хуримтлагдсан элэгдлийг хассан дүн юм.
Элэгдэл гэсэн нэр томъёог биет
үндсэн хөрөнгийн хувьд хэрэглэнэ. Биет бус хөрөнгийг элэгдлийг хасагдуулга
гэнэ. Байгалийн нөөцийн хувьд хорогдуулга гэж нэрлэдэг. Үндсэн хөрөнгийн
элэгдүүлэх өртгийг түүний ашиглалтын хугацааны туршид системтэйгээр хуваарилан
зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх гэнэ. [А. Еркеш,О. Нүржигмаа . Нягтлан
бодох бүртгэл. УБ., 2015. 76 дахь тал]
Үндсэн хөрөнгийн дахин
үнэлгээний давтамж нь тухайн үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс
хамаарна. Бодит үнэ цэнэ гэдэг нь холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих
мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хоорондын хөрөнгийг
солилцох, эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүнг хэлнэ. үндсэн хөрөнгийн бодит
үнэ цэнэ нь мэдэгдэхүйцээр тогтмол өөрчлөгддөг бол жил бүр дахин үнэлнэ. Бодит
үнэ цэнэ нь үл мэдэгдэм өөрчлөгддөг үндсэн хөрөнгийг 3-5 жил тутамд дахин
үнэлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харъяалагдаж байгаа
үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. [А.
Еркеш,О. Нүржигмаа . Нягтлан бодох бүртгэл. УБ., 2015. 83 дахь тал]
Эрчим хүчний салбар нь нийт хөрөнгийн 90% нь үндсэн хөрөнгө байдаг. Нийт
хөрөнгийн ихэнх хувийг улсын хөрөнгө оруулалтаар олж бэлтгэдэг. Нийт хөрөнгийг
дагаад нийт зардлын ихэнх хувийг элэгдлийн зардал эзэлдэг.
Эрчим хүчний салбар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч \ ТЗЭ\ компаниудаас
бүрдэнэ. Үүнд:
·
Нүүрсний
уурхай – 4
·
Дулаан,
цахилгаан үйлдвэрлэх – 15
·
Дамжуулах
компаниуд – 3
·
Түгээх
компаниуд – 32
·
Хангах
компаниуд- 33
·
Диспечерийн
газар -1
·
Нийт
барилга, байгууламж – 53 зэрэг компаниуд байна.
Эрчим хүчний салбарын зардлын бүтэц нь :
График- 1

Эх сурвалж: Эрчим хүчний статистик үзүүлэлт
2115 он, өөрийн судалгаа
Эрчим хүчний салбарын эрчим хүч үйлдвэрлэлийн
байгууллагууд нь орлого ашгаас гадна үндсэн хөрөнгийн мэдээллийг үндэслэн
бизнесийн үйл ажиллагааны шийдвэрийг гаргадаг. Эрчим хүчний салбар нь бусад салбартай харьцуулахад хөрөнгөд
эзлэх үндсэн хөрөнгийн хувь оролцоо өндөр байдаг байна.
“Эрдэнэт ДЦС” ТӨХК –ийн санхүүгийн тайланд тусгагдаж буй
нийт зардлын ихэнх хувийг элэгдлийн зардал эзэлсэн байна. Иймээс хэрэглэгчдийг
үнэн зөв мэдээллээр хангахын тулд
бизнесийн болон төрийн өмчит компаниуд үндсэн хөрөнгөө СТОУС-ын дагуу бүртгэж
тайлагнах хэрэгтэй. Ингэснээр мэдээлэл хэрэглэгчид өөр байгууллагын тайлантай
харьцуулах боломж бүрдэхээс гадна тухайн байгууллагын ашиг алдагдал үнэн зөв
тодорхойлогдог боломжтой болно.
“ЭДЦС”
ТӨХК-ИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫН
БАЙДАЛД
ХИЙСЭН СУДАЛГАА.
ЭДЦС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагналын өнөөгийн байдал
“ЭДЦС” ТӨХК 2008 онд үндсэн хөрөнгийн үнэлгээг
хийлгэж мөн 2014 оны 11 сарын 14нд тэг төгрөгтэй үндсэн хөрөнгөнд дахин үнэлгээ
хийсэн.
Хүснэгт 1 “ЭДЦС” ТӨХК-ийн 2015 он болон 2016 оны эцсээрх үндсэн хөрөнгө
(сая
төгрөг)
|
№
|
Хөрөнгийн нэр
|
Анхны өртөг
|
Хуримтлагдсан элэгдэл
|
Дансны үнэ
|
|||
|
2015
|
2016
|
2015
|
2016
|
2015
|
2016
|
||
|
1
|
Барилга
|
19
136 908 111,54
|
19
543 213 950,42
|
7 744 035 857,72
|
8
574 955 832,81
|
11 392 872 253,82
|
10 968 258 117,61
|
|
|
Байгууламж
|
10
261 144 907,47
|
10
330 795 239,75
|
1 602 575 330,82
|
1
890 745 421,66
|
8 658 569 576,65
|
8 440 049 818,09
|
|
3
|
Тоног төхөөрөмж
|
33 109 023 360,04
|
34 610 004 733,18
|
16 167 674 109,92
|
19 155 977 064,90
|
16 941 349 250,12
|
15 454 027 668,28
|
|
4
|
Тээврийн хэрэгсэл
|
1 586 633 638,76
|
1 917 998 730,00
|
1 106 411 661,58
|
1 329 414 134,07
|
480 221 977,18
|
588 584 595,93
|
|
5
|
Тавилга
эд хогшил
|
735 238 560,91
|
798 023 522,54
|
425 787 290,41
|
500 332 597,78
|
309 451 270,50
|
297 690 924,76
|
|
6
|
Биет
бус хөрөнгө
|
39 474 897,30
|
42 963 049,64
|
34 912 217,41
|
35 825 721,88
|
4 562 679,89
|
7 137 327,76
|
|
|
Хөрөнгийн дүн:
|
64 868 423 476,02
|
67 242 999 225,53
|
27 081 396 467,86
|
31 487 250 773,10
|
37 787 027 008,16
|
35 755 748 452,43
|
График 2 “ЭДЦС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийг графикт
үзүүлэв.

Эх сурвал: “ЭДЦС”ТӨХК-ний 2016 оны санхүүгийн дэлгэрэнгүй
тайлан
Дээрх
графикаас харахад “ ЭДЦС”ТӨХК-ны үндсэн хөрөнгө нь эзэмшиж буй нийт хөрөнгийн
86% -ийг эдлэж байна. Нийт хөрөнгөнд эзлэх хувь өндөр байхын хэрээр элэгдлийн
зардал өндөр гардаг. Бүтээгдэхүүний өртгийн тооцоололд зардлын анилал болон
зардлын бүтэц ихээхэн нөлөө үзүүлдэг.
“ ЭДЦС”ТӨХК нь
Олон улсын үнэлгээний стандарт 2007 оны 8 дахь хэвлэл, хөрөнгийн үнэлгээтэй
холбоотой Монгол Улсын эрх зүйн актыг үндэслэн дахин үнэлгээг хийсэн.
·
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай
хуулийн 412-р тогтоол, НББ-н бодлогын баримт бичгийг үндэслэн “ЭДЦС” ТӨХК нь
үндсэн хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын
дагуу үндсэн хөрөнгийг үнэлж бүртгэдэг.
·
Зах зээлийн үнэ, валютын ханшны
өөрчлөлт зэргийг харгалзан эд хөрөнгийг дахин үнэлэх шийдвэрийг хуульд зааснаар
бүртгэн, тайлагнаж үндсэн хөрөнгийг
дахин үнэлдэг.
·
Эрчим хүчний зохицуулах хорооны 2016
оны 53 дугаар тогтоолд Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журмаар элэгдлийг шулуун
шугамын аргаар элэгдүүлдэг.
·
Дахин хөрөнгө худалдан авах үед
хуримтлагдсан элэгдлийг дахин тооцоолох аргаар тооцоолж бүртгэлд тусгадаг.
·
Эрчим хүчний зохицуулах хорооноос
“ЭДЦС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг хянан зах зээлийн үнэнд
харьцуулан үнэ тарифийг тогтоож тогтоосон үнийн дагуу санхүүгийн тайланд
тусгадаг.
·
НББОУС-16.34-д заасны дагуу үндсэн
хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэдэгдэхүйц тогтмол өөрчлөгдөг бол үндсэн хөрөнгийг
жил бүр дахин үнэлж байх. Харин бодит үнэ цэнэ нь үл мэдэгдэм өөрчлөгддөг бол
3-5 жил тутамд үнэлгээ хийнэ гэж зааснаар үнэлгээ хийж бүртгэдэггүй. Дахин
үнэлгээг хийхдээ Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан мөн төлөөлөн
удирдах зөвлөлийн шийдвэрээр дахин үнэлсэн.
·
Үндсэн хөрөнгийн дүнг бодит байдлаар
санхүүгийн тайланд тусгадаггүй. Жилдээ
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 2,400,000,000 /хоёр тэр бум дөрвөн зуун
сая/ төгрөг тусгах боловч тайлагнадаггүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос
санхүүгийн тайланд тусгагдах дүнгийн хэмжээг зааж өгдөг.
·
Үндсэн хөрөнгө худалдан авах үед тендер
зарласан байгууллагын гэрээний үнэнд заасан 1-р захирлын гарын үсэгтэй дүнгээр хүлээн
зөвшөөрч бүртгэлд тусгадаг.
“ЭДЦС”
ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагналд өгсөн дүгнэлт
“ЭДЦС” ТӨХК нь
Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөлөө НББОУС 16 заасны дагуу мөрдөж хөтөлдөг. Бүртгэл
хөтлөлтийн дутагдалтай тал нь үндсэн хөрөнгийг дахин үнэлэх, шинээр хөрөнгө бий
болгоход элэгдлийн зардлаараа анхны өртгөө нөхсөн ч хуримтлагдсан элэгдлийн
зардал нь дахин үнэлсэн үндсэн хөрөнгө, шинээр бий болгосон хөрөнгийн зах
зээлийн үнэнд хүрэхгүй байгаа тохиолдолд хуримтлагдсан элэгдлийг дахин
тооцоолох аргыг ашиглаж байгаатай холбоотой юм. Энэ нь эрчим хүчний зохицуулах
хорооны журмаар зааж өгсөн байгаа юм. Учир нь үйл ажиллагаатай холбоотой
зардал, хуримтлагдсан элэгдлийн зардал нь орлогоосоо илүү гарч байгаатай
холбогдуулан зах зээлийн үнэд уялдуулан үндсэн хөрөнгөнд нэмэн капиталжуулж байгаа нь санхүүгийн
тайланд бодит мэдээллээр тусгагахгүй байна.
“ЭДЦС”ТӨХК нь 2014
оны 11 сарын 05 нд дансны 0 өртөгтэй нийт 373 ширхэг тоног төхөөрөмжийг
санхүүгийн тайлагналын зориулалтаар дахин үнэлэгдэхээр харагдаж байна.
Үнэлгээнд 0 өртөгтэй төхөөрөмжүүд нь 1977-2012 онд ашиглалтанд орсон байна. Дахин
үнэлгээг хийхдээ нэг талаас захиалагч нөгөө талаас худалдан авагч хоёрын
гэрээгээр хамтран хийдэг.Тайлант хугацаа бүрийн эцэст үндсэн хөрөнгийн бодит
үнэ цэнийг тооцсон дүнгээр дахин үнэлдэг.
Захиалагчаас зарласан үнийн саналын үр дүнгээр
Гүйцэтгэгчид ирүүлсэн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/349 тоот албан
бичгийн дагуу “Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар 2014 оны 11
сарын 05 нд “ЭДЦС” ТӨХК-ийн ерөнхий захиралтай үнэлгээний ажил гүйцэтгэх
14/А-65 дугаартай гэрээг байгуулж захиалагчийн хөрөнгийн бүртгэлд байгаа машин
тоног төхөөрөмжийн дахин үнэлгээг хийж гүйцэтгэсэн.
Үнэлгээнд “ЭДЦС” ТӨХК-ийн 29,355,558,383.75 төгрөгийн
анхны өртөгтэй, 16,583,147,503.41 төгрөгийн үлдэгдэл үнэтэй нийт 1470 ширхэг
машин тоног төхөөрөмж, 1,734,005,709.54 төгрөгийн анхны өртөгтэй, дансны 0
өртөгтэй нийт 373 ширхэг тоног төхөөрөмж санхүүгийн тайлагналын зориулалтаар
дахин үнэлэгдэхээр байна. Харин
акталсан, актлахаар бэлтгэж байгаа хөрөнгийг бүх цехүүдээс албан ёсоор санал
авсны үндсэн дээр дахин үнэлгээнд хамруулаагүй. 2014 оны 11дүгээр сарын 13ны
өдрийн байдлаар “ЭДЦС” ТӨХК-ийн 1470 ширхэг машин тоног төхөөрөмжийн бодит үнэ
цэнэ 29,560,577,813.31/хорин есөн тэр бум таван зуун жаран мянга найман зуун
арван гурван мянга/ хүснэгт 3, дансны тэг өртөгтэй 373 ширхэг тоног төхөөрмжийн
дахин үнэлгээний бодит үнэ цэнэ нь 2,519,421,386.77 /хоёр тэр бум таван зуун
арван есөн мянга дөрвөн зуун хорин нэгэн мянга/ төгрөг болж байна.
Үнэлгээгээр тодорхойлогдсон бодит үнэ цэнэ нь бүрэн
орлуулах өртгөөс хуримтлагдсан элэгдлийг тооцсон дүн бөгөөд нягтлан бодох
бүртгэлд тусгахдаа НББОУС-16д заасны дагуу тусгасан. НББОУС-16.34-д заасны
дагуу үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэдэгдэхүйц тогтмол өөрчлөгдөг бол
үндсэн хөрөнгийг жил бүр дахин үнэлж байх ёстой.
Харин бодит үнэ цэнэ нь үл мэдэгдэм өөрчлөгддөг бол 3-5
жил тутамд үнэлгээ хийнэ гэж зааснаар бүртгэх нь чухал юм. 2008 онд үндсэн
хөрөнгийг тоолж дараа нь 2015 онд үндсэн хөрөнгийн тоолого хийсэн. Энэ хугацаа
нь урт байгаа юм. НББОУС-16.34-д
зааснааар даган мөрдсөнөөр хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд муугаар нөлөөлөх,
ашиглах боломжгүй үндсэн хөрөнгийг олж тогтоож цаг хугацаанд нь акталж, данснаас
хасч чадахад хүргэх юм.
Үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүний өртөгт хуваарилагдаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийг судалж
дараах дутагдалтай зүйлс байна.
·
Үндсэн
хөрөнгийн дахин үнэлгээг 2012, 2014 онуудад хийлгэсэн боловч бүртгэлд
тусгаагүй. Учир нь элэгдлийн зардлын хэмжээ Эрчим хүчний зохицуулах хорооноос
тогтоосон нормт зардлаас хэтэрсэн.
·
Үндсэн
хөрөнгөнд хийсэн урсгал засварын зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулж байна.
Энэ нь элэгдлийн зардалд буруу тооцогдохоос гадна тайлант хугацааны зардал буруу илэрхийлэгдэх
дутагдалтай талтай.
·
Үйлдвэрлэлийн
өртөгийн ихэнх хэсгийг бүрдүүлж буй үндсэн хөрөнгийн бүртгэл, хөрөнгийн
элэгдлийн тооцоололт болон хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой тооцоололт,
бүртгэл учир дутагдалтай, шалгах шаардлагатай.
ТАНИЛЦУУЛГА: Буяндэлгэр овогтой Үнэнбат: 2005 онд МУИС-ийн Орхон сургуулийг
Нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, 2008 онд МУИС-ЭЗС-д “ Хамсарсан зардлын
хуваарилалт, үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцолт, хуваарилалт”
сэдвээр бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд МУИС-ийн
Бизнесийн сургуулийн дрторантурт элсэн орж суралцаж байна. 2017 онд “ Эрчим
хүчний салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртгийн удирдлагыг боловсрогуй
боллгох нь ” сэдвээр докторын ажлын сэдэв батлуулан судалгааны ажлыг хийж
байна. 2007 оноос хойш өнөөг хүртэл МУИС-Орхон сургуульд нягтлан бодох
бүртгэлийн багшаар ажиллаж байна. Сургалтанд зориулж 4 сурах бичиг, 10 гаруй
эрдэм шинжилгээний өгүүлэл монгол, орос хэл дээр хэвлүүлсэн.
Ном зүй
}
МУИС-ЭЗС
НББТэнхим , “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, 2014,УБ,
}
А.
Еркеш, О. Нүржигмаа. 2015 он, Нягтлан
бодох бүртгэл
} Legalinfo.mn
} Эрчим хүчний статистикийн үзүүлэлт 2014-2015
No comments:
Post a Comment