Tuesday, April 30, 2019

Эрдэм шинжилгээний өгүүлэл


“ЭДЦС” ТӨХК-НИЙ ЗАРДЛЫН МЭДРЭМЖИЙН ШИНЖИЛГЭЭ БА
ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЧЛАЛ
            COST SENSITIVE ANALYSIS AND ECONOMIC MODELS OF ERDENET THERMAL POWER PLANT

Х.Адъяацогт1
Б.Үнэнбат[1]

Хураангуй
Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн. Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гол онцлог нь энэ салбарын үйлдвэрийн газрууд бүх бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд хүргэдэг, агуулахын болон дуусаагүй үйлдвэрлэлийн нөөц бүтээгдэхүүн гэж байдаггүй, тайлангийн хугацаанд гарсан бүх зардлыг үйлдвэрлэн гаргасан цахилгаан, дулааны эрчим хүчний өртөгт шингээдэг, бусад үйлдвэрүүдийн нэгэн адил бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл дуусаагүй үйлдвэрлэлд зардал хуваарилах тухай асуудал гардаггүй, хэрэглээнээс хамаарч, түүнд зохицуулан үйлдвэрлэлээ зохион байгуулах шаардлагатай болдогт оршдог. Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгчийн орцууд буюу зардлууд нь үйлдвэрлэлийн хэмжээ буюу цахилгаан, дулааны эрчим хүч түгээлтэнд хэрхэн нөлөөлдөг, эдгээр орцуудаас хамаарах гарцын мэдрэмж нь ямар байдгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажилд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан эконометрикийн шинжилгээ, ахиу биет бүтээгдэхүүн дээр тулгуурласан орцоос хамаарсан гарцын мэдрэмжийн шинжилгээний аргачлалыг ашиглалаа.
Түлхүүр үг: цахилгаан, дулаан, эрчим хүч, эконометрик шинжилгээ, мэдрэмж, орц, гарц, зардал
Abstract
Energy sector is a fundament of economics that needs to ensure the country's security, economic and socio-economic development.
The main features of the electric and thermal power generation industry are delivering products to consumers directly, and there is no storage and unfinished production resources. The cost of the production of electricity and heat is value added service by the company during the reporting period.
There is not a problem such as a rest of the production of the finished goods, is similar to those of other industries, and there is no need to allocate costs for finished products, depending on consumption, and to regulate production in this field.
This study was carried out to determine the extent to which inputs or costs of electricity and heat generation influence the size of the production or the distribution of electricity and thermal energy and the sensitivity of these inputs. The study uses a sensitivity analysis of output based on inputs based on econometric analysis and marginal product based on Cobb-Douglas's production function.
Keywords: heat, energy, electricity, econometric analysis, sensitivity, input, output, cost

НЭГ. УДИРТГАЛ
Судалгааны ажлын үндэслэл, хэрэгцээ, шаардлага:
Манай улсад анх 1922 онд эрчим хүчний салбар үүсч хөгжих суурь тавигдсан бөгөөд тус салбар ард иргэдийн болон үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэгцээг ханган, улс орны амьдралын бүхий л салбарт хөгжлийн тулгуур болон үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсээр байна.
Монгол улсад эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар улс орны эдийн засаг, нийгмийн бүх салбарт үйлчилж, өргөн уудам газар нутгийнхаа хүн ам суурьшсан суурин газрууд болон айл өрх бүрт хүрсэн том салбар болон хөгжиж ирлээ. Эрчим хүчний систем нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 бие даасан систем ба Даланзадгадын ДЦС, бусад дизель станцууд болон зарим сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдээс бүрддэг.
Дулааны, атомын, усан, салхин цахилгаан станцууд дээр эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зардлын бүтэц, зардлын нэр төрөл зүйл анги өөр өөр байна. Тухайлбал, дулааны станцуудад зардлын дүнд голлох хувийн жинг технологийн түлш, болон үндсэн хөрөнгөтэй холбоотой зардлууд эзэлдэг бол усан цахилгаан станцад энэ төрлийн зардал огт байдаггүй, харин үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал нийт зардалд өндөр хувийн жин эзлэх хандлагатай байдаг. Иймд тус компаний гарц буюу цахилгаан, дулаан эрчим хүч түгээлтэнд орц буюу зардлууд хэрхэн нөлөөлдгийг судлах, орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг тооцож үнэлэлт дүгнэлт өгөх нь цаашид гол нэр төрлийн зардлууддаа дүн шинжилгээ хийх, зардлуудаа өөрчлөх замаар гарцад нөлөөлөх боломжийг илрүүлэх ач холбогдолтой юм.
Судалгааны ажлын зорилго:
Энэхүү судалгааны ажлаар “ЭДЦС” ТӨХК-ний цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, түгээлтэнд орцууд буюу гол нэр төрлийн зардлууд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлон, орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг тооцож, дүгнэлт өгөх зорилго тавьсан.
Зорилгодоо тулгуурлан дараах зорилтуудыг дэвшүүлэн, судалгааны ажлаараа шийдвэрлэлээ.
            Судалгааны ажлын зорилтууд:
·         “ЭДЦС” ТӨХК-ний гол нэр төрлийн зардлууд, цахилгаан, дулааны эрчим хүчний түгээлт(гарц)-ийг судлах
·         Зардлууд нь нийт гарцдаа нөлөөтэй эсэхийг Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан эконометрикийн шинжилгээний аргаар тодорхойлж, дүгнэлт хийх
·          Орц(зардал) тус бүрээс хамаарсан гарцын мэдрэмжүүдийг ахиу биет бүтээгдэхүүн дээр тулгуурлан тооцож, дүгнэлт хийх
Бидний судалгааны ажил 5 хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт сэдвийн үндэслэл, уг сэдвийг судлах хэрэгцээ шаардлага, судалгааны ажлын зорилго, зорилтуудыг танилцууллаа. Судалгааны ажлын хоёрдугаар хэсэгт судлагдсан байдлын товч тоймыг шинжилгээний аргачлал талаас авч үзсэн. Гуравдугаар хэсэгт судалгааны ажилд ашиглах арга зүй, эконометрик шинжилгээнд ашиглах загварын тавил, мэдрэмжийн шинжилгээ хийх арга зүй, үндэслэлийг танилцуулсан. Дөрөвдүгээр хэсэгт шинжилгээний үр дүнг харуулсан бол тавдугаар хэсэгт судалгааны ажлаас гаран гол гол дүгнэлтүүдийг танилцуулсан болно.
ХОЁР. СУДЛАГДСАН БАЙДАЛ
Бидний судалгааны ажлаар хийж байгаа ийм төрлийн шинжилгээг ихэвчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба орцын хувьд хийсэн судалгааны ажлууд түгээмэл байна. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэл эдийн засагт нь зонхилох байр суурийг эзэлдэг орнуудын жишээн дээр хийсэн судалгааны ажлуудад Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц дээр тулгуурласан эконометрик загварчлал, мэдрэмжийн шинжилгээг[2] ашиглаж хийсэн судалгааны ажлууд элбэг ажээ. Үйлдвэрлэлийн хамгийн чухал зардлуудыг орцоор сонгон авч, тэдгээр нь нийт гарцдаа хэрхэн нөлөөлж байгааг эхлээд эконометрикийн шинжилгээний аргачлалаар тодорхойлоод, түүн дээрээ тулгуурлан мэдрэмжийн шинжилгээг ахиу биет бүтээгдэхүүн дээр тулгуурлан хийсэн байгаа нь ийм төрлийн судалгааны ажлуудад хамгийн тохиромжтой бөгөөд тусгалаа олсон аргачлал гэдгийг олон судлаачид судалгааны ажилдаа дурьджээ.
Mousavi­Avval ба бусад(2010) судлаачид “Econometric modeling and sensitivity analysis of costs of inputs for sunflower production in Iran” судалгааны ажлаа Иран улсын наранцэцэгийн үйлдвэрлэлийн орцын зардлууд ба гарцын хамаарлыг эконометрик аргачлал, мэдрэмжийн шинжилгээ ашиглан хийсэн байна. Хөдөлмөрийн зардал, машин тоног төхөөрөмжийн зардал, химийн бодисуудын зардал, химийн бордооны зардал, бууцны зардал, үрийн зардал, усалгааны зардал, газрын төлбөрийн зардал зэргээс наранцэцэгийн үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн хамаарч байгааг эконометрикийн шинжилгээний аргачлал ашиглан тодорхойлж, орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг загвар дээрээ тулгуурлан тооцсон байна. Орц, гарцын хамаарлын эконометрик шинжилгээг хийхдээ Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функцийг ашиглажээ. Мөн энэ аргачлалыг Morteza Taki болон бусад(2012), Fadavi болон бусад(2011), Hatirli болон бусад(2006), Kizilaslan(2009), Mobtaker болон бусад(2010), Mohammadi болон бусад(2010) зэрэг олон судлаачид өөрсдийн судалгааны ажилд ашигласан байна.
Хэдийгээр бидний судалгааны ажил  нь цахилгаан, дулааны эрчим хүчний салбарт хийгдэж байгаа боловч үйлдвэрлэлийн функцийн шинжилгээг эконометрик загвараар үнэлэн, орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг тооцох тул эдгээр судалгааны ажлуудад ашиглагдсан аргачлал дээр тулгуурлан хийхэд салбарын ялгаатай байдлаас шалтгаалан судалгааны ажлын үр дүн буруу буюу алдаатай гарахгүй юм.
ГУРАВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГА ЗҮЙ, ӨГӨГДӨЛ
Юуны өмнө аливаа үйлдвэрлэлийн орц, гарцын хоорондын хамаарлын хэлбэр(функц)-ийг тодорхойлох нь чухал юм. Орцын хэмжээнээс гарц хэрхэн хамаарч байгааг мэдрэмжийн шинжилгээгээр тодорхойлох нь хамгийн тохиромжтой байдаг. Функцийн хэлбэрээр сонгож үнэлгээ хийн гарган авсан параметрүүд нь тухайн орцуудын гарцад үзүүлэх нөлөөлөл буюу гарцын орцоос хамаарсан мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд өөрөөр хэлбэл орцын хэмжээг 1%-иар өөрчлөхөд гарцын хэмжээнд хэдэн хувийн өөрчлөлт гарч байгааг харуулна. Олон судлаачид орцод зарцуулж буй зардал, гарцын хоорондын хамаарлыг эконометрик аргачлалаар тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн жишээн дээр хийсэн судалгааны ажлууд түгээмэл байдаг. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудад ихэнхдээ янз бүрийн орцуудын зардал ба гарцын хоорондын хамаарлыг эконометрик загвараар үнэлэх, мэдрэмжийн шинжилгээг ахиу биет бүтээгдэхүүнийг[3] ашиглан хийсэн байна.
Бид ЭДЦС ТӨХК-ний орцын зардлууд ба гарцын хоорондын хамаарлыг эконометрик загвар ашиглан үнэлж, гарц дахь янз бүрийн орцын(зардлын) мэдрэмжийн шинжилгээг Ахиу биет бүтээгдэхүүн ашиглан тооцох оролдлого хийлээ. Шинжилгээнд ашигласан эконометрик загвар болон мэдрэмжийн шинжилгээ хийх аргачлалыг авч үзье.
Эконометрик загварын тавил
Эдийн засгийн онолд орц, гарцын хоорондын хамаарлын шинжилгээг хамаарлын хэлбэрээс шалтгаалан ямар функц ашиглахаа сонгох талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц юм. Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц нь орцын зардлууд ба гарцын хоорондын хамаарлыг харуулдаг зэрэгт хэлбэрийн функц ба функцийн параметрүүд нь орцуудын хэмжээ өөрчлөгдөхөд гарцын хэмжээ яаж өөрчлөгдөхийг харуулдаг.
Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функцийн математик бичиглэл:
             ()         (1)
Шугаман хэлбэрт шилжүүлбэл дараах байдлаар бичигдэнэ.
                                             (2)
Энд,  – нийт гарцын хэмжээ,  – орцууд,  – тогтмол параметр,  – регрессийн коэффициент буюу орцын хэмжээ өөрчлөгдөхөд гарцын хэмжээнд гарах өөрчлөлт,  – алдаа
Дээрх функц дэх  параметр нь орцын зардлыг 1%-иар нэмэгдүүлснээр гарц хэдэн хувиар өөрчлөгдөхийг харуулдаг буюу өөрөөр хэлбэл орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг харуулдаг. Бид шинжилгээндээ (2) хэлбэрийн функцийг өргөтгөн дараах байдлаар бичиж ашигласан.
                                                               (3)
Энд,  – сэлбэг, материалын зардал,  – бичиг хэргийн зардал,  – хөдөлмөр хамгааллын зардал,  – сургалтын зардал,  – цалингийн зардал,  – шатахууны зардал,  – нүүрсний зардал,  – элэгдлийн зардал,  – цахилгааны зардал,   цахилгаан эрчим хүч түгээлт(гарц),   дулааны эрчим хүч түгээлт
Мэдрэмжийн шинжилгээ
Мэдрэмжийн шинжилгээг микро эдийн засгийн онолын ахиу биет бүтээгдэхүүнийг тооцох арга дээр тулгуурлан хийх бөгөөд энэ нь орц(зардал)-ын өөрчлөлт нь гарцыг хэдий хэмжээгээр өөрчлөхийг харуулдаг үзүүлэлт юм. Өмнөх хэсэгт тодорхойлсон эконометрик загварыг үнэлж гаргасан параметрүүдийг ашиглан ахиу биет бүтээгдэхүүнийг тооцно. Ахиу биет бүтээгдэхүүн нь хүчин зүйлийн орцыг нэгжээр өөрчлөхөд нийт гарцад гарч байгаа өөрчлөлтийг харуулдаг. Ахиу биет бүтээгдэхүүний утга эерэг бол хүчин зүйлийн орцыг нэмэгдүүлэхэд гарцын хэмжээ дагаад өсч байгааг харуулах ба орцын хэмжээг гарцын хэмжээг хамгийн их утга авах хүртэл нэмэгдүүлнэ. Харин ахиу биет бүтээгдэхүүний утга сөрөг бол хүчин зүйлийн орцыг нэмэгдүүлэхэд гарцын хэмжээ буурч байгааг харуулах ба орцын хэмжээг гарцын хэмжээг хамгийн их болтол нь бууруулна. Ахиу биет бүтээгдэхүүнийг өмнөх хэсэгт авч үзсэн эконометрик загварын параметрүүдийг ашиглах замаар дараах байдлаар тооцно гэж Rafiee ба бусад(2010)[4] судалгааны ажилдаа дурьджээ.
                                              (4)
Энд,  – орцын ахиу биет бүтээгдэхүүн,  – орцын регрессийн коэффициент,  – гарцын геометр дундаж,  – орцын геометр дундаж
            Шинжилгээнд ашиглах өгөгдөл
Бид шинжилгээндээ “ЭДЦС” ТӨХК-ний Санхүүгийн тайлангаас шинжилгээнд ашиглах эконометрик загварт тодорхойлогдсон  – сэлбэг, материалын зардал,  – бичиг хэргийн зардал,  – хөдөлмөр хамгааллын зардал,  – сургалтын зардал,  – цалингийн зардал,  – шатахууны зардал,  – нүүрсний зардал,  – элэгдлийн зардал,  – цахилгааны зардал,   цахилгаан эрчим хүч түгээлт(гарц),   дулааны эрчим хүч түгээлт зэрэг хувьсагчдын 2007-2017 оны 44 улирлын тоо мэдээллийг ашигласан.
ДӨРӨВ. ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
Эконометрик шинжилгээг 2 төрлийн(цахилгаан эрчим хүч түгээлт – Y1, дулааны эрчим хүч түгээлт – Y2) гарцад орц буюу зардлууд хэрхэн нөлөөлж буйг тус бүрт нь судалгааны ажлын гуравдугаар хэсэгт тодорхойлогдсон (3) хэлбэрийн загварыг ашиглаж хийсэн. Харин гарц тус бүрийн орцууд буюу зардлуудаас хамаарах мэдрэмжийг гуравдугаар хэсэгт тодорхойлогдсон (4) хэлбэрийн аргачлалыг ашиглан тооцлоо.
Эконометрикийн үнэлгээг Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функцээс гаргаж авсан олон хувьсагчийн регрессийн загвар дээр тулгуурлан хамгийн бага квадратын аргаар, мэдрэмжийг ахиу биет бүтээгдэхүүнээр тус тус тооцсон. Үнэлгээг хийхээс өмнө Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функцийг шугаман хэлбэрт оруулж үнэлэх шаардлагын дагуу хувьсагч тус бүрээс е суурьтай натурал логарифм авсан.
Шинжилгээг хийхээс өмнө үл хамааран хувьсагчдын хоорондын корреляцийг тооцож, загвар мультиколлинеар байгаа эсэхийг шалгахад X9 буюу цахилгааны зардал нь Х4 буюу сургалтын зардалтай өндөр хамааралтай(r=0.68) гарсан. Бусад үл хамааран хувьсагчдын хооронд өндөр хамаарал ажиглагдаагүй. Тиймээс бид загвараас Х9 хувьсагчийг хасч үнэлгээг хийсэн. Үнэлгээний үр дүнг Хүснэгт №1-д харуулав.
                     Хүснэгт №1. Үл хамааран хувьсагчдын хоорондын корреляцийн матриц
lnx1
lnx2
lnx3
lnx4
lnx5
lnx6
lnx7
lnx8
lnx9

1
0.037
0.286
0.061
-0.053
-0.106
-0.162
0.012
-0.039
lnx1

1
0.212
0.28
0.3185
0.1043
0.2312
0.343
0.2789
lnx2


1
0.14
0.3846
0.189
0.3821
0.222
0.3664
lnx3



1
0.2648
-0.031
0.1674
0.192
0.1824
lnx4




1
0.2797
0.1201
0.189
0.2456
lnx5





1
0.2208
0.366
0.0514
lnx6






1
0.261
-0.007
lnx7







1
0.1853
lnx8








1
lnx9
Эх сурвалж: Судлаачдын тооцоо

Цахилгаан эрчим хүч түгээлт(гарц) ба орцууд(зардал)-ын хамаарлын шинжилгээ, мэдрэмж
Эхний үнэлгээг гарц буюу хамааран хувьсагчийг төлөөлүүлж “ЭДЦС” ТӨХК-ний цахилгаан эрчим хүч түгээлт, орц буюу үл хамааран хувьсагчдыг төлөөлүүлж ба зардлуудыг аван, үнэлгээгээ эконометрикийн шинжилгээний Gretl v.1.10.1 багц програмыг ашиглан хийж, үр дүнг Хүснэгт №2-д үзүүлэв./Дэлгэрэнгүй үр дүнг Хавсралт №1-д үзүүлэв/
Шинжилгээний үр дүнгээр ( бичиг хэргийн зардал), (хөдөлмөр хамгааллын зардал), (цалингийн зардал), (элэгдлийн зардал) хувьсагчид 1%-ийн ач холбогдлын түвшинд, (сургалтын зардал), (нүүрсний зардал) хувьсагчид 10%-ийн ач холбогдлын түвшинд тус тус нийт гарц буюу цахилгаан эрчим хүчний түгээлтэнд нөлөөтэй гэж гарсан. Бусад хувьсагчид статистикийн хувьд ач холбогдолгүй гарлаа. Үнэлгээний R2=0.58 буюу загварын тайлбарлах чадвар сайн, DW статистик 1.82 гарсан нь цуваанд 1-р эрэмбийн автокорреляци байхгүйг илтгэж байна.
Хүснэгт №2. Цахилгаан эрчим хүч түгээлт(гарц) ба орцууд(зардал)-ын
хамаарлын шинжилгээний үр дүн
хувьсагчид
коэффициент
стандарт алдаа
t-харьцаа
p-утга
ач холбогдол
const
7.95146
5.68176
1.3995
0.1705

lnx1
−0.108965
0.106027
−1.0277
0.3111

lnx2
−0.475559
0.117168
−4.0588
0.0003
***
lnx3
0.593409
0.166645
3.5609
0.0011
***
lnx4
−0.134417
0.0772268
−1.7405
0.0905
*
lnx5
−0.505955
0.160944
−3.1437
0.0034
***
lnx6
−0.251818
0.314268
−0.8013
0.4284

lnx7
0.275902
0.158506
1.7406
0.0905
*
lnx8
0.644147
0.160861
4.0044
0.0003
***
Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Тэгшитгэлээ бичвэл:
Үнэлгээнээс дүгнэж үзвэл:
·         Бичиг хэргийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.47%-иар буурдаг
·         Хөдөлмөр хамгааллын зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.59%-иар өсдөг
·         Сургалтын зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.13%-иар буурдаг
·         Цалингийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.5%-иар буурдаг
·         Нүүрсний зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.27%-иар өсдөг
·         Элэгдлийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.64%-иар өсдөг байна.
Гарцын түвшин бүр дэх регрессийн коэффициентууд болон ахиу биет бүтээгдэхүүний аргаар орцын мэдрэмжийг тооцож үзвэл:
Хүснэгт №3. Гарцын түвшин бүр дэх регрессийн коэффициентууд болон ахиу биет бүтээгдэхүүний аргаар орцын мэдрэмж
Орц
X1
X2
X3
X4
X5
X6
X7
X8
Ахиу биет бүтээгдэхүүн(MPP)
-0.066
-0.345
0.378
-0.090
-0.261
-0.147
0.139
0.339
Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Тооцооллоос харвал хөдөлмөр хамгааллын зардал(0.378), нүүрсний зардал(0.139), элэгдлийн зардал(0.339)-уудын ахиу биет бүтээгдэхүүн нь эерэг утгатай гарсан байна. Энэ нь эдгээр зардал буюу орцуудыг 1 нэгжээр нэмэгдүүлэхэд гарц нь харгалзан 0.378, 0.139, 0.339 нэгжээр нэмэгдэхийг харуулж байна. Эндээс үзвэл эдгээр параметрүүд нь мэдрэмжтэй бөгөөд гарцад нөлөөлөх чадвар бусад зардлуудтай нь харьцуулахад илүү байгааг илтгэнэ.
Харин (сэлбэг, материалын зардал), (бичиг хэргийн зардал), (сургалтын зардал), (цалингийн зардал), (шатахууны зардал) орцуудын ахиу биет бүтээгдэхүүн сөрөг тэмдэгтэй гарсан байна. Энэ нь эдгээр орцуудын нэмэлт нэгж бүр нь нийт гарцыг бууруулах нөлөөтэй болохыг, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлд зарцуулах орцын хэмжээ нь хэтрэлттэй болохыг харуулж байна. “ЭДЦС” ТӨХК цаашид эдгээр зардлуудын гүйцэтгэл дээр анхаарч, нийт гарц буюу цахилгаан эрчим хүч түгээлтийг хамгийн их утга авах хүртэл нь бууруулах шаардлагатай.
Дулааны эрчим хүч түгээлт(гарц) ба орцууд(зардал)-ын хамаарлын шинжилгээ, мэдрэмж
Хоёр дахь үнэлнээн гарц буюу хамааран хувьсагчийг төлөөлүүлж “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц”ТӨХК-ний дулааны эрчим хүч түгээлт, орц буюу хамааран хувьсагчдыг төлөөлөх ба зардлуудыг аван, үнэлгээгээ эконометрикийн шигжилгээний Gretl v.1.10.1 багц программыг ашиглан хийж, үр дүнг Хүснэгт №3-д үзүүлэв.  /Дэлгэрэнгүй үр дүнг Хавсралт №2-д үзүүлэв/
Шинжилгээний үр дүнгээр (сэлбэг, материалын зардал) хувьсагч 5%-ийн,  ( бичиг хэргийн зардал), (хөдөлмөр хамгааллын зардал), (цалингийн зардал), (элэгдлийн зардал) хувьсагчид 1%-ийн ач холбогдлын түвшинд тус тус нийт гарц буюу дулааны эрчим хүчний түгээлтэнд нөлөөтэй гэж гарсан. Бусад хувьсагчид статистикийн хувьд ач холбогдолгүй гарлаа. Үнэлгээний R2=0.80 буюу загварын тайлбарлах чадвар сайн, DW статистик 1.80 гарсан нь цуваанд 1-р эрэмбийн автокорреляци байхгүйг илтгэж байна.

Хүснэгт №4. Цахилгаан эрчим хүч түгээлт(гарц) ба орцууд(зардал)-ын
хамаарлын шинжилгээний үр дүн
хувьсагчид
коэффициент
стандарт алдаа
t-харьцаа
p-утга
ач холбогдол
const
3.64436
1.39398
2.6144
0.0127
**
lnx1
−0.1125
0.0511547
−2.1992
0.0340
**
lnx2
−0.25567
0.0635005
−4.0263
0.0003
***
lnx3
0.544807
0.0869525
6.2656
<0.0001
***
lnx5
−0.484887
0.0728182
−6.6589
<0.0001
***
lnx8
0.760921
0.0876435
8.6820
<0.0001
***
Эх сурвалж: Судлаачдын тооцоо
Тэгшитгэлээ бичвэл:
Үнэлгээнээс дүгнэж үзвэл:
·         Сэлбэг, материалын зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.11%-иар буурдаг
·         Бичиг хэргийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.25%-иар буурдаг
·         Хөдөлмөр хамгааллын зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.54%-иар буурдаг
·         Цалингийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.48%-иар буурдаг
·         Элэгдлийн зардал 1%-иар өсөхөд нийт гарцын хэмжээ 0.64%-иар өсдөг байна.

Гарцын түвшин бүр дэх регрессийн коэффициентууд болон ахиу биет бүтээгдэхүүний аргаар орцын мэдрэмжийг тооцож үзвэл:
Хүснэгт №5. Гарцын түвшин бүр дэх регрессийн коэффициентууд болон ахиу биет бүтээгдэхүүний аргаар орцын мэдрэмж
Орц
X1
X2
X3
X5
X8
Ахиу биет бүтээгдэхүүн (MPP)
-0.079
-0.216
0.404
-0.292
0.467
Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Тооцооллоос харвал хөдөлмөр хамгааллын зардал(0.404), элэгдлийн зардал(0.467)-уудын ахиу биет бүтээгдэхүүн нь эерэг утгатай гарсан байна. Энэ нь эдгээр зардал буюу орцуудыг 1 нэгжээр нэмэгдүүлэхэд гарц нь харгалзан 0.404, 0.467 нэгжээр нэмэгдэхийг харуулж байна. Эндээс үзвэл эдгээр параметрүүд нь мэдрэмжтэй бөгөөд гарцад нөлөөлөх чадвар бусад зардлуудтай нь харьцуулахад илүү байгааг илтгэнэ.
Харин (сэлбэг, материалын зардал), (бичиг хэргийн зардал), (цалингийн зардал), орцуудын ахиу биет бүтээгдэхүүн сөрөг тэмдэгтэй гарсан байна. Энэ нь эдгээр орцуудын нэмэлт нэгж бүр нь нийт гарцыг бууруулах нөлөөтэй болохыг, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлд зарцуулах орцын хэмжээ нь хэтрэлттэй болохыг харуулж байна. “ЭДЦС” ТӨХК цаашид эдгээр зардлуудын гүйцэтгэл дээр анхаарч, нийт гарц буюу дулааны эрчим хүч түгээлтийг хамгийн их утга авах хүртэл нь бууруулах шаардлагатай.
ДҮГНЭЛТ
Бид “ЭДЦС” ТӨХК-ний нийт гарц буюу цахилгаан, дулааны эрчим хүчний түгээлтэнд орцууд буюу зардлууд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох, орцоос хамаарсан гарцын мэдрэмжийг тооцож дүгнэлт өгөх зорилго тавин энэхүү судалгааны ажлаа хийлээ. Судалгааны ажлын нэгдүгээр хэсэгт зорилго дээрээ тулгуурлан дэвшүүлсэн зорилтууд бүрэн биелсэн. Судалгааны ажлынхаа хүрээнд дараах дүгнэлтүүдийг хийж байна.
·         Цахилгаан эрчим хүчний түгээлт буюу нийт гарцад хөдөлмөр хамгаалал, элэгдэл, нүүрсний зардлууд бусад зардалтай нь харьцуулахад илүү нөлөөтэй буюу өөрөөр хэлбэл нийт гарц нь хөдөлмөр хамгаалал, элэгдэл, нүүрсний зардлуудаас ил мэдрэмжтэй байна. Харин сэлбэг, материал, бичиг хэрэг, сургалт, цалин, шатахууны зардлуудын нэмэлт нэгж бүр нь нийт гарц буюу цахилгаан эрчим хүчний түгээлтэнд сөрөг нөлөөтэй гарчээ. Энэ нь үйлдвэрлэлд зарцуулах тус орцуудын хэмжээ хэтрэлттэй болохыг харуулж байгаа буюу эдгээр зардлууд нь нийт гарцыг хамгийн их байлгах зохистой түвшнээс илүү өндөр байгааг илтгэнэ. Иймд зардлын бүтэц дээрээ дүн шинжилгээ хийн, цаашид нийт гарцыг хамгийн их байлгах зардлын оновчтой хэмжээ хүртэл гарцад сөрөг нөлөө үзүүлж байгаа эдгээр зардлуудаа бууруулах шаардлагатай.
·         Дулааны эрчим хүчний түгээлт буюу нийт гарцад хөдөлмөр хамгаалал, элэгдлийн зардлууд бусад зардалтай нь харьцуулахад илүү нөлөөтэй буюу өөрөөр хэлбэл нийт гарц нь хөдөлмөр хамгаалал, элэгдлийн зардлуудаас илүү мэдрэмжтэй байна. Харин сэлбэг, материалын зардал, бичиг хэргийн зардал, цалингийн зардлуудын нэмэлт нэгж бүр нь нийт гарц буюу дулааны эрчим хүч түгээлтэнд сөрөг нөлөөтэй гарсан. Энэ нь дулааны эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулах тус орцуудын хэмжээ хэтрэлттэй болохыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр зардлууд нь нийт гарцыг хамгийн их байлгах зохистой түвшнээс илүү өндөр байгааг харуулна. Иймд гарцад сөрөг нөлөөтэй гэж гарсан зардлуудыг хянан үзэж, төлөвлөлт болон гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах шаардлагатай.
·         “ЭДЦС” ТӨХК зардлуудаа оновчтой төлөвлөж, гүйцэтгэлийг нь төлөвлөлттэйгээ нягт уялдуулах нь зардлын хэтрэлтээс зайлсхийх нэг арга зам мөн. Түүнчлэн орц, гарцын шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн арга аргачлалаар хийж хэвших нь дээр дурьдсан асуудлуудаас урьдчилан сэргийлэх алхам юм.



НОМ ЗҮЙ
1.    Банзрагч, М. (2017). Эконометрикийн үндэс. Улаанбаатар
2.    Энх-Амгалан, Б. (2017). Эконометриксийн шинжилгээнд Eviews-г ашиглах нь. Улаанбаатар
3.    “ЭДЦС” ТӨХК. Санхүүгийн тайлангууд. 2007-2017. Эрдэнэт
4.    Fadavi R., Keyhani A., Mohtasebi S.S., (2011). An analysis of energy use, input costs and relation
between energy inputs and yield of apple orchard. Res. Agr. Eng., 57: 88–96.
5.    Hatirli, S. A., Ozkan, B., and Fert, C. 2006, Energy inputs and crop yield relationship in greenhouse tomato production, Renewable Energy, 31, pp 427­438.
6.    Kizilaslan, H. (2009) Input­output energy analysis of cherries production in Tokat Province of Turkey, Applied Energy, 86, 1354­1358.
7.    Mobtaker, H. G., Akram, A., and Keyhani, A. 2010, Economic modeling and sensitivity analysis of the costs of inputs for alfalfa production In Iran: A case study from Hamedan province, Ozean Journal of Applied Sciences, 3, pp 313­319.
8.    Mohammadi, A., and Omid, M. 2010, Economical analysis and relation between energy inputs and yield of greenhouse cucumber production in Iran, Applied Energy, 87, pp 191­196.
9.    Morteza Taki., Yahya Ajabshirchi., Hassan Ghasemi Mobtaker., and Reza Abdi. Energy Consumption, Input–Output Relationship and Cost Analysis for Greenhouse Productions in Esfahan Province of Iran, American Journal of Experimental Agriculture, 2(3): 485-501, 2012
10.  Mousavi­Avval, S. H., Rafiee, S., and Mohammadi, A. 2011, Econometric modeling and sensitivity analysis of costs of inputs for sunflower production in Iran, International Journal of Applied Engineering Research, Dindigul, volume 1, no 4
11.  Rafiee, S., Mousavi Avval, S. H., and Mohammadi, A. 2010, Modeling and sensitivity analysis of energy inputs for apple production in Iran, Energy, 35, pp 3301­3306.


















Хавсралт №1. Y1 ба орцуудын хоорондын хамаарлын шинжилгээний үр дүн
Model 1: OLS, using observations 2007:1-2017:4 (T = 44)
Dependent variable: lnY1


Coefficient
Std. Error
t-ratio
p-value

const
7.95146
5.68176
1.3995
0.1705

lnx1
−0.108965
0.106027
−1.0277
0.3111

lnx2
−0.475559
0.117168
−4.0588
0.0003
***
lnx3
0.593409
0.166645
3.5609
0.0011
***
lnx4
−0.134417
0.0772268
−1.7405
0.0905
*
lnx5
−0.505955
0.160944
−3.1437
0.0034
***
lnx6
−0.251818
0.314268
−0.8013
0.4284

lnx7
0.275902
0.158506
1.7406
0.0905
*
lnx8
0.644147
0.160861
4.0044
0.0003
***

Mean dependent var
 10.69279

S.D. dependent var
 0.588067
Sum squared resid
 6.198883

S.E. of regression
 0.420846
R-squared
 0.583138

Adjusted R-squared
 0.487856
F(8, 35)
 6.120088

P-value(F)
 0.000062
Log-likelihood
−19.31724

Akaike criterion
 56.63449
Schwarz criterion
 72.69219

Hannan-Quinn
 62.58946
rho
 0.481789

Durbin-Watson
 1.723083


Хавсралт №2. Y2 ба орцуудын хоорондын хамаарлын шинжилгээний үр дүн

Model 2: OLS, using observations 2007:1-2017:4 (T = 44)
Dependent variable: lnY2


Coefficient
Std. Error
t-ratio
p-value

const
3.64436
1.39398
2.6144
0.0127
**
lnx1
−0.1125
0.0511547
−2.1992
0.0340
**
lnx2
−0.25567
0.0635005
−4.0263
0.0003
***
lnx3
0.544807
0.0869525
6.2656
<0.0001
***
lnx5
−0.484887
0.0728182
−6.6589
<0.0001
***
lnx8
0.760921
0.0876435
8.6820
<0.0001
***

Mean dependent var
 12.46013

S.D. dependent var
 0.492731
Sum squared resid
 2.046866

S.E. of regression
 0.232088
R-squared
 0.803934

Adjusted R-squared
 0.778136
F(5, 38)
 31.16255

P-value(F)
 1.81e-12
Log-likelihood
 5.060056

Akaike criterion
 1.879889
Schwarz criterion
 12.58503

Hannan-Quinn
 5.849870
rho
 0.117686

Durbin-Watson
 1.805684





[1] Санхүү, эдийн засгийн тэнхим,Эрдэнэт сургууль, МУИС,adiyatsogt.kh@num.edu.mn
[2] Sensetivity analysis
[3] Ахиу биет бүтээгдэхүүн – Marginal Physical Product(MPP)
[4] Rafiee, S., Mousavi Avval, S. H., and Mohammadi, A. 2010, Modeling and sensitivity analysis of energy inputs for apple production in Iran, Energy, 35, pp 3301­3306.

No comments:

Post a Comment