Цахилгаан, дулааны өртөг тооцох асуудал
“ЭРдэнэт
дцс” төхкомпаний жишээн дээр
Буяндэлгэрийн Үнэнбат / БУМ/
МУИС-ийн ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ НББ-ийн тэнхимийн
багш
Хураангуй
Эрчим хүчний салбарт тулгарч буй
гол асуудлын нэг нь үйлвэрлэн гаргаж буй эрчим хүчний үнийг бодитой өртгийн
мэдээлэлд үндэслэн тогтоож, хэрэглэгчдийг хямд эрчим хүчээр хангах юм. Энэ ажлын
зорилго нь эрчим хүчний компаний бүтээгдэхүүний өртгийг бүрдүүлэх зардлыг
судлан бүтээгдэхүүний өртгийн тооцооллыг хийж, дүгнэлт гарган санал дэвшүүлэхэд
оршино.
One
of main challenges facing the energy sector is the need to determine the unit
cost of energy basing on cost accounting information Therefore, we have studied
the cost and cost of accounting records of selected energy-producing company.
It is essential to estimate how production of energy, expense classification
and structure affect the energy cost in order to estimate the prices in energy
sector.
Түлхүүр үг: зардал, өртөг тооцох арга ,эрчим хүчний өртөг,
үнэ
Оршил
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн зардлын гол хэмжигч,
зохицуулагч нь цахилгаан эрчим хүчний
өөрийн өртөг байдаг. Өөрийн өртөгт хөдөлмөрийн бүтээмжийн түвшин,үйлдвэрлэлийн
процесийн автомажуулалт ба механикжуулалтын хир хэмжээ,үндсэн хөрөнгийн
ашиглалтын түвшин,түлш түүхий эд,материалын зарцуулалтын эдийн засгийн үр
ашиг,үйлдвэрлэлийн ашиглалт,зохион байгуулалтын чанар зэрэг үзүүлэлтүүд цогц
байдлаар тусгагдсан байдаг.
Өөрийн өртгийг бууруулах явдал нь нийгмийн үйлдвэрлэлийн
үр ашгийг дээшлүүлэх үндэс ба үйлдвэрлэлийн ашиг ,нэмүү өртгийг ихэсгэх нэг
арга зам юм.Ийм учраас цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг үнэ тогтоох үндэс
болж шинэ техник,технологи нэвтрүүлэх ,технологийн процесс ба үйлдвэрийн зохион
байгууллатыг боловсронгуй болгох эдийн засгийн үр ашгийн үнэлгээнд ашигладаг.
Өртгийг бүрдүүлэгч зардалд ямар зардлуудыг хамааруулахаас
шалтгаалан өртгийн системүүд нь хэд хэдэн хувилбарууд байдаг бөгөөд дүрслэн
үзүүлбэл:
Хүснэгт №1. Бүтээгдэхүүний
өртөгт тооцогдох үйлдвэрлэлийн зардал
Өртгийн систем
|
Бүрэн шингээх
зардал
|
Хувьсах зардал
|
Шууд зардлаар
|
Гүйцэтгэлийн зардлаар өртөг тооцох систем
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын
зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
|
Холимог зардлаар өртөг тооцох систем
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
Урьдчилан тооцсон:
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
Урьдчилан тооцсон:
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Гүйцэтгэлээрх:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
|
Стандарт зардлаар өртөг тооцох систем
|
Стандарт:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Стандарт:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
-
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
Стандарт:
-
Шууд материалын зардал
-
Шууд хөдөлмөрийн зардал
|
Бүрэн зардлаар өртөг тооцно гэдэг нь үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн,үзүүлсэн ажил үйлчилгээний өртөгт үйлдвэрлэл,үйлчилгээний хувьсах
ба тогтмол зардлын аль алиныг бүрэн хэмжээгээр тооцон шингээх систем юм.[1]
Гүйцэтгэлийн бүрэн зардлаар өртөг тооцно гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх,ажил
үйлчилгээ гүйцэтгэсэнтэй холбогдон гүйцэтгэлээр гарсан бүхий л зардлыг
хуримтлуулан бүртгэж бүтээгдэхүүн,ажил үйлчилгээний өртгийг тооцох систем юм.
Хувьсах
зардлаар өртөг тооцох хувилбар нь хувьсах зардал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хэмжээнээс хамаарч гардаг түүнтэй шууд холбоотой зардал юм. Хувьсах зардлаар
өртөг тооцно гэдэг нь тогтмол зардлыг авч үзэхгүйгээр үйлдвэрлэлийн шууд
материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал дээр үйлдвэрлэлийн хувьсах
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг нэмснээр дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн ба
борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох систем юм. Энд тогтмол зардал
болох хөрөнгийн элэгдэл,татвар,даатгал,үйлдвэрлэлийн доод түвшний удирдлага,
хяналт,үйлчилгээний ажилчдын цалин хөлс гэх мэт зардлууд өртөгт орохгүй. Учир
нь тогтмол зардал бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй бус цаг хугацаанаас хамаарч гарч
байлагаас дотооддоо удирдлагын богино хугацааны шийд гаргахад төдийлөн ач
холбогдолтой биш юм.
Эрчим хүчний
зах зээл нь бусад зах зээлээс зарчмын хувьд ялгаатай онцлох шинж чанартай
байдаг. Үүнд:
·
Эрчим хүчний
үйлдвэрлэл ба хэрэглээ нь нэгэн зэрэг явагддаг учир хоногийн 24 цагийн турш
тасралтгүй үйл ажиллагаа нь эрэлт нийлүүлэлтийг тухайн цаг мөчид баланслан
удирддаг диспетчерийн удирдлагын дор явагддаг.
·
Үйлдвэрлэсэн эрчим
хүчийг худалдахдаа хоорондоо салшгүй гинжин холботой техник хэрэгслээр
дамжуулан худалдаалдаг.
·
Тайлангийн
хугацаанд гарсан бүх зардлуудыг үйлдвэрлэн гаргасан эрчим хүчний өртөгт бүрэн
шингээдэг.
Эрчим хүчний
үйлдвэрүүдэд цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг хоёр үе шаттайгаар
тодорхойлж болно.
1. Зардлын нийт хэмжээг олох
2. Үнэ тогтоох ба нэгж цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг
тодорхойлох
Эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьд үнэ тогтоох объект нь
цахилгаан станц, цахилгаан эрчим хүчний систем байна.Эрчим хүчний үйлдвэрлэлийн
хувьд зардлыг тогтмол ба хувьсах,шууд ба шууд бус гэж ангилдаг.Шууд зардалд
бодит үзүүлэлт ба тотгоосон нормын үндсэн дээр тогтоосон нэгж үнэ ордог.Шууд
бус зардалд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй шууд холбоогүй ажил, үйлчилгээг
гүйцэтгэх болон цахилгаан станцын түлшний зардал багтдаг.
Эрчим хүчний
өртөг тооцолт нь онолын үүднээс авч үзвэл
шууд зардлаар өртөг тооцох аргад суурилдаг. Шууд зардлаар тооцсон өртгийг 2 чиглэлээр
ашиглана. Үүнд:
1.
Тогтмол, хувьсах
зардлын шинж чанарыг ашиглан шаардлагатай эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлж,
удирдлагын шийдвэр гаргах
2.
Бараа материалын
өртөг тооцох, орлогыг тодорхойлох зэргээр санхүүгийн тайлан гаргаж, гадны
хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах зэрэг болно.
Шууд зардлаар өртөг тооцох аргыг үйл ажиллагааны ашгийг
төлөвлөх,бүтээгдэхүүний үнэ тогтоох,удирдлагын шийдвэр гаргах зардлын
гүйцэтгэлд хяналт тавих зэрэг дотоод үйл ажиллагааны зорилгоор ашигладаг.Түүнчлэн
бүрэн зардлаар тооцсон өртгийг удирдлагын бүртгэлийн зориулалтаар дараах зүйлд
ашиглана.Үүнд:
·
Үйл ажиллагааны
нийт болон ахиуц ашгийг төлөвлөх
·
Үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний үнэ тогтоох
·
Зардлын гүйцэтгэлд
хяналт тавих
·
Удирдлагын шийдвэр
гаргах зэрэгт ашиглана.Эдгээрийг тус тусад нь авч үзвэл: бүрэн зардлаар
өртөг тооцох нь ашгийг төлөвлөх хэрэгсэл мөн.[2]
Хувьсах зардал болон ахиуц ашиг
нь богино хугацаанд бодит ашгийн хэмжээг найдвартай, маш ойролцоо байдлаар шууд тодорхойлох боломжтой.Учир нь
холбогдлын хүрээн дотор нэгж бүтээгдэхүүний хувьсах зардал,ахиуц ашиг,нийт
тогтмол зардал тогтмол шинж чанартай.Нөгөө талаар бүтээгдэхүүний нэгжийн
борлуулалтын үнэ ч тогтмол шинжтэй.Энэ тогтмолуудыг ашиглан ямар ч хүн
үйлдвэрлэх ,борлуулах бүтээгдэхүүний хэмжээ мэдэгдэж байвал ашгаа шууд
тооцоолох боломжтой.Шууд зардлаар өртөг тооцсоноор хугарлын цэг,хөрөнгө
оруулалтын өгөөжийн түвшин,нийт тодорхой
хэсэгчлэлээр ахиуц ашиг болон өгөгдсөн хэмжээнд сууриласан бүх үйл ажиллагааны нийт ашгийг тодорхойлох
мэдээллийг олж авна
Үйл ажиллагааны
зардал
Дулаан цахилгаан үйлдвэрлэгч компанийн нийт зардлыг
нэн түрүүнд үндсэн буюу тусгай
зөвшөөрлийн үйл ажиллагааны зардал болон бусад зардал гэж ангилна.[3]
Хэд хэдэн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж
ахуй нэгжийн хувьд зарлыг ингэж ялгах нь чухал ач холбогдолтой билээ.Нягтлан
бодох бүртгэл нь нийт зардлыг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны (цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх)болон бусад зардал (дулаан
түгээх, дулаан зохицуулалтаар хангах, эргэлтийн хөрөнгийн засвар үйлчилгээг
хангах) гэж ангилах боломжтой байх ёстой.Үйл ажиллагаанй зардалд
ангилах боломжгүй зардлуудыг (ерөнхий
удирдлагын зардал,байрны ашиглалт үйлчилгээний зардал,капиталын зардал гэх мэт)тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны болон бусад үйл
ажиллагааны зардалд тодорхой үндэслэлээр,зохих аргачлалаар ангилдаг.
Цахилгаан ба дулаан эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн
хувьд үйл ажиллагааны зардалд дараах зардлуудыг оруулдаг. Үүнд:
·
Эрчим хүч
үйлдвэрлэх түлшний зардал
·
Цахилгаан дулаан
худалдан авах зардал
·
Цалингийн зардал
·
Засвар үйлчилгээний
зардал
·
Удирдлагын болон
ерөнхий зардлууд
·
Борлуулалт
маркетингийн зардлууд
·
Бусад тогтмол
зардлууд
“Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц”ТӨХК-нд хийсэн зардлын ангилал,зардлын
бүтэцд хийсэн судалгаа
Тус станц нь 36 МВт
цахилгаан эрчим хүч, 302,5 Гкал дулаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд
жилд дунджаар 157,1 сая кВт цахилгаан эрчим хүч,545,0 Гкал дулаан эрчим хүч
үйлдвэрлэсэн. Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцын
хэрэглэгчдээс бусад үйлдвэр, албан байгууллагууд, орон сууцны хорооллуудыг
дулаанаар хангаж, гаргасан цахилгаан эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд буюу
“Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ”ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын
Эрдэнэтийн 220 кВт-ын дэд станцад нийлүүлэн ажиллаж байна.
Манай станц нь зуух,
турбин болон цахилгаан тоноглол, дулаанжуулалтын тоноглол, инженерийн шугам
сүлжээний засвар, угсралт, туршилт, тохируулгын чиглэлээр зохих зөвшөөрлүүдтэй,
мэргэшсэн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж сайтай орон нутагт энэ
чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байгууллага юм.
Сүүлийн 6 жилийн эрчим хүч
үйлдвэрлэлт болон нийт орлого зардал дараах байдалтай байна.
Хүснэгт №2. “Эрдэнэт ДЦС”ТӨХК-ний сүүлийн 6 жилийн
эдийн засгийн үзүүлэлт
д/д
|
Үзүүлэлт
|
Хэмжих нэгж
|
Тайлант хугацаа
|
|||||
2 012
|
2 013
|
2 014
|
2 015
|
2 016
|
2 017
|
|||
1
|
Цахилгаан
эрчим хүч түгээлт
|
сая.кВтц
|
117,0
|
123,00
|
124,40
|
123,60
|
118,82
|
130,73
|
2
|
Дулаан эрчим хүч түгээлт
|
мян.кВтц
|
521,8
|
530,70
|
534,50
|
537,20
|
543,10
|
543,30
|
3
|
Нийт
орлого
|
сая.төг
|
18 146,7
|
21 462,80
|
24 238,80
|
28 509,60
|
32 168,30
|
34 122,70
|
4
|
Нийт зардал
|
сая.төг
|
22 027,4
|
24 286,60
|
25 335,50
|
28 156,70
|
32 118,70
|
34 066,70
|
|
Цэвэр
ашиг \алдагдал\
|
сая.төг
|
-3 390,7
|
-1 923,80
|
- 1 096,70
|
352,90
|
49,60
|
56,00
|
“Эрдэнэт
ДЦС”ТӨХК нь сүүлийн 5 жилийн байдлаар эрчим хүч болон дулаан түгээлтээр жил бүр
өссөн үзүүлэлттэй байгаа боловч сүүлийн 2 жилд 4,78 сая кВт цагаар буурсан
байна. Мөн нийт орлого өмнөх оноос 13%-иар, нийт зардал нь 14%-иар тус тус
өссөн бол 2012-2014 онуудад алдагдалтай ажиллаж, 2015,2016 онуудад 352,9
сая.төг, 49,9 сая.төгрөгөөр харгалзан ашигтай байгаа нь нийт орлого 2012 оноос
77%-иар өссөнтай холбоотой байна. 2016 онд цахилгаан эрчим хүчний түгээлт 4,7 сая кВтц
–аар буурсан нь 1-р сард Турбогенератор-1 турбиныг их засвараар зогсоосонтой
холбоотой байна.Нэг кВт цахилгаан эрчим хүчийг 143.61 төгрөгөөр үйлдвэрлэж,”ДеспетчерийнҮндэсний
Төв” ХХК-д дундажаар 198.67 төгрөгөөр ,өөрийн борлуулалтаар 132,5 төгрөгөөр
нийлүүлж ,дунджаар нэг кВт цахилгаан эрчим хүчийг 197.68 төгрөгөөр борлуулсан байна. .Нэг Гкал дулаааны эрчим
хүчийг 26291.1 төгрөгөөр үйлдвэрлэж ,15397.94 төгрөгөөр орон нутгийн
хэрэглэгчдэд тус тус борлуулжээ.
Өртөг ,зардалын бүтцийн шинжилгээ
Борлуулалтын
өртөг. Цахилгаан дулаан үйлдвэрлэлтэй холбоотойгоор гарсан
үндсэн(цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх) болон үндсэн бус(дулаан
түгээх, дулаангыг зохицуулалтаар хангах, эргэлтийн хөрөнгийг засвар
үйлчилгээгээр хангах) үйл ажиллагааны зардал, удирдлага ба борлуулалтын
зардлуудыг хамруулсан. Тайлант хугацаанд нийт 34701,53 сая төгрөгийн зардал зарцуулсан бөгөөд үүнээс борлуулсан
бүтээгдэхүүний өртөгт 31377.2 сая төгрөгийг
зарцуулжээ.
Хүснэгт
№3. Сүүлийн 5 жилийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийн задаргаа /мян.төг/
Зардлууд
|
2 013
|
2 014
|
2 015
|
2 016
|
2 017
|
Түлш
|
8 818 220,20
|
9 140 618,78
|
10 598 945,70
|
12 134 056,70
|
14 578 056,90
|
Шатахуун
|
400 904,15
|
438 650,50
|
355 471,87
|
348 601,40
|
360 369,48
|
Сэлбэг
|
289 734,27
|
365 044,58
|
331 796,24
|
497 859,80
|
463 030,14
|
Цалин
|
6 309 496,70
|
6 975 796,11
|
7 414 182,37
|
8 195 701,00
|
8 018 546,59
|
Нийгмийн даатгалын шимтгэл \НДШ\
|
813 168,97
|
897 545,91
|
955 605,20
|
1 056 759,20
|
1 036 299,18
|
Техникийн ус
|
891 389,39
|
831 035,61
|
1 273 980,42
|
1 374 369,10
|
1 429 554,01
|
Элэгдэл
|
4 037 454,50
|
3 748 073,49
|
3 926 060,59
|
4 402 668,90
|
4 440 769,78
|
Удирдлага
|
442 560,26
|
253 258,47
|
266 449,55
|
263 532,40
|
280 398,31
|
Борлуулалт
|
863 158,42
|
842 844,01
|
1 257 125,45
|
2 014 806,70
|
1 891 931,98
|
Ажилчдын нийгмийн зардал
|
303 062,13
|
476 707,74
|
460 762,11
|
557 550,50
|
773 683,67
|
Бусад
|
596 645,57
|
1 086 145,56
|
1 084 577,36
|
1 054 688,50
|
1 207 925,63
|
Нийт
зардал
|
23 765 794,56
|
25 055 720,76
|
27
924 956,86
|
31 900 594,20
|
34 480 565,67
|
2017 онд нийт 33 нэр төрлийн зардлаар ангилан бүртгэсэн
байна. Тус станцад нийтлэг гардаг зардлаар нь ангилан харуулсан. Шатахууны
зардал сүүлийн 5 жилд буурсан боловч 2017 онд гарсан зардал 2016 онд гарсан
зардлаас 11 168,08 мян.төгрөгөөр өссөн, сэлбэг хэрэгсэл,цалин,нийгмийн
даатгалын зардлууд тус тус 34 829,66₮,177 154₮,20 460,02₮-өөр харгалзан
буурсан байгаа нь зардлыг тодорхой хэмжээнд бууруулах арга хэмжээ авсан байгаа
нь харагдаж байна.
График№1.”Эрдэнэт
ДЦС”ТӨХК-ний 2016 оны зардлын
нийт зардалд эзлэх хувийн жин
Эх сурвалж:
“Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн мэдээлэл
График№2.”Эрэдэнэт ДЦС”ТӨХК-ний 2017 оны зардлын
нийт зардалд эзлэх хувийн жин
Дээрх графикаас
харахад 2016 оны нийт зардлын 38% нь түлш,нүүрсний зардал, 26%-ийг цалингийн
зардал хамгийн их хувийг эзлэж байна. Мөн 2017 онд түлш, нүүрсний зардал нь 42%
байгаа нь өмнөх оныхоос 4%-н өссөлттэй, цалингийн зардал 3%-ийн бууралттай
байна.
“Эрдэнэт ДЦС”ТӨХК-ийн
үйлдвэрлэлийн нийт зардлыг тогтмол, хувьсах зардлаар ангилан, өртгийн тайланг
технологийн үе шатны аргаар тооцоолон, шууд зардал болон бүрэн шингээх зардлаар
өртгийг тооцон, зардлын хуваарилалтыг хийж үзлээ.
Хүснэгт№4. “Эрдэнэт ДЦС”ТӨХК-ийн технологийн үе шатны аргаарх бүтээгдэхүүний
өртгийн тооцолт
/
2016 оны жилийн эцсийн байдлаар /
1. Тоо хэмжээний үзүүлэлт
|
|
Дүн
|
Хувь
|
Үйлдвэрлэж эхэлсэн =
|
|
661954.64
|
1
|
|
дулаан
|
118820.64
|
0.179499671
|
|
цахилгаан
|
543,134.00
|
0.82
|
Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн
|
|
661954.64
|
|
2.Цехэд тусгагдах зардал
|
|
|
|
Материалын зардал
|
|
1,413,270,224.33
|
|
Хөдөлмөрийн зардал
|
|
7,798,201,731.73
|
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
|
3,470,358,707.27
|
|
Цехийн зардлын дүн
|
|
12,681,830,663.33
|
|
3. Зардлын тооцоолол
|
|
|
|
|
|
Эквивалент
|
Нэгжийн
өртөг
|
Материалын зардал
|
|
661954.64
|
2,135.00
|
Хөдөлмөрийн зардал
|
|
661954.64
|
11,780.57
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
|
|
661954.64
|
5,242.59
|
|
|
|
19,158.16
|
Тус станц нь үйлдвэрлэлээ түлш цехээс эхлэн зуухан цех, турбин цехээр
дамжуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Турбин цехийн генертороос
цахилгаан,дулаан гэсэн хоёр бүтээгдэхүүн гардаг. Бүтээгдэхүүний нэгжийн өртгийг
тодорхойлохдоо технологийн үе шатны аргаар тодорхойлсон. Үйлдвэрлэлд оруулсан
түүхий эд материал болох ус, нүүрсний хэмжээгээр оруулан шууд материалын
зардал,шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаар бүтээгдэхүүний
нэгжийн өртгийг 19 158₮ гэж тодорхойлсон. Нэгжийн өртгийн 70%-г дулаан,
30%-ийг цахилгаанд хуваарилвал дулаан 13 410₮, цахилгаан 5 747₮
байхаар байна.
Хүснэгт№ 5. Зардлын хуваарилалт
Хагас хувьсах
зардал:
|
Зардлын дүн
|
|
Цахилгааны зардал
|
246,171,988.19
|
|
Засварын зардалд
|
2,795,381,384.65
|
|
Нийт хагас хувьсах зардал
|
3,041,553,372.84
|
|
Хувьсах зардал:
|
||
Түлш
|
12,134,056.72
|
|
Түлш дамжуулах зардал:
|
||
Цалингийн зардал
|
8,341,545,402.34
|
|
НДШ-н зардал
|
1,075,591,399.02
|
|
Дулааны,
сэлбэгийн зардал
|
1,084,376,105.26
|
|
Зар
сурталчилгааны зардал
|
6,993,509.09
|
|
Нийт хувьсах
зардал
|
10,520,640,472.43
|
|
Тогтмол зардлууд:
|
||
Элэгдлийн зардал
|
29527201379
|
|
Даатгалын зардал
|
6,335,648.00
|
|
Албан томилолт
|
15,576,904.55
|
|
Бичиг хэргийн
зардал
|
11,357,274.09
|
|
Холбооны зардал
|
2,807,013.25
|
|
Удирдлагын
шатахууны зардал
|
24,719,484.93
|
|
Сургалтын зардал
|
13,897,300.00
|
|
Харуул
хамгаалалтын зардал
|
8,551,112.00
|
|
Хангамжийн
материалын зардал
|
122,321,802.63
|
|
Буцалтгүй тусламж
|
129,079,080.00
|
|
Усны зардал
|
14,597,802,720.00
|
|
Гэрээт ажлын
цалин
|
59,196,699.78
|
|
Нийт тогтмол зардал
|
44,518,846,418.11
|
|
Нийт зардал
|
58,081,040,263.38
|
|
Станцын нийт хувьсах зардал нь 10,520,640,472₮, нийт тогтмол зардал нь 44,518,846,418₮
байна. Нийт зардлын 77%-ийг тогтмол зардал эзлэж байна. Зардлыг тогтмол,
хувьсахаар нь ангилснаар бүрэн зардлаар болон хувьсах зардлаар өртөг
тодорхойлох боломжтой болно. Мөн удирдлагын шийдвэр гаргахад үйлдвэрлэлийн
хүчин чадлын янз бүрийн түвшинд зардлыг үнэлж ялгах боломжийг олгоно.
Хүснэгт №5. Бүрэн зардал
болон хувьсах зардлаар тооцсон өртгийн систем
Бүрэн шингээх зардлын арга болон хувьсах зардлын аргаар
өртөг тооцох
|
|||
Зардлууд
|
Бүрэн зардлаар шингээх
арга /нэгж
өртөг/
|
Хувьсах зардлын арга /нэгж өртөг/
|
Нийт зардал
|
Шууд материалын зардал
|
2,135.00
|
2,135.00
|
|
Шууд хөдөлмөрийн зардал
|
11,780.57
|
11,780.57
|
7,798,201,731.73
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал хувьсах
|
15,893.30
|
15,893.30
|
10,520,640,472.43
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал тогтмол
|
11,780.57
|
44,518,846,418.11
|
|
Нэгж бүтээгдэхүүний өртөг
|
41,589.43
|
29,808.86
|
Бүрэн шингээх зардлаар тооцсон
нэгжийн өртөг 41 589₮, хувьсах зардлаар тооцсон нэгжийн өртөг 29 808₮
төгрөг байна. Тогтмол зардалд хөрөнгийн элэгдэл, хөрөнгийн татвар, даатгал,
үйлдвэрлэлийн доод түвшиний удирдлагын цалин,үйлчилгээний ажилчдын цалин зэрэг зардлууд
ордог. Эдгээр зардал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой бус цаг
хугацаанаас хамаарч гарч байгаа учир бүтээгдэхүүний өртөгт оруулахгүй байх нь
зөв юм.
Хүснэгт№6. Бүрэн
зардлаар өртөг тооцсон орлогын тайлан
Борлуулалтын орлого
|
31,615,411,536.58
|
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
|
12,681,830,663.33
|
Маржинал орлого
|
18,933,580,873.25
|
Борлуулалт,удирдлагын зардал
|
3,297,718,108.74
|
Үйл ажиллагааны ашиг
|
15,635,862,764.51
|
Татварын зардал
|
52,586,119.39
|
Цэвэр ашиг
|
15,583,276,645.12
|
“Эрдэнэт ДЦС”ТӨХК нь
бүтээгдэхүүний өртгийг тодорхойлохдоо шууд зардлаар өртөг тооцох системийг
хэрэглэдэг. Нийт зардлыг тогтмол зардал, хувьсах зарлаар ангилан үзэн шууд
зардлаар болон шингээх зардлаар өртөг тодорхойлж үзэхэд шууд зардлаар тооцсон
бүтээгдэхүүний өртөг 41 589₮, шингээх зардлаар тооцсон өртөг 29 589₮
байна. Энэ нь 11 781₮-р бага гарсан байна. Мөн шингээх зардлаар тооцсон
орлогын тайланд 15 583 сая.төгрөгийн цэвэр ашигтай байхаар байна.
Дүгнэлт,
санал
“Эрдэнэт
ДЦС” ТӨХК-ны бүртгэлийн зарчим нь салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа бөгөөд
бүтээгдэхүүний өртөг тооцоололд дараах дутагдалтай зүйлс байна.
·
Эрчим хүчний
салбарын хувьд бүртгэл хөтлөлт болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартд
нийцсэн бодлогын бичиг баримт боловсруулагдаагүй байна.
·
Өртөг бүрдүүлж буй
зардлын ангилал оновчтой хийгддэггүй. Бүх зардлыг өртөгийн тооцоололд оруулан
тооцдог.
Мөн нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ
тарифыг тооцох аргачлалын дагуу тодорхойлдог.
·
Тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тариф тооцох аргачлал нь гүйцэтгэлээрх бүрэн зардал
шингээлтийн аргыг үндэслэн өртгийг тодорхойлдог.
·
Судалгааны
объектийн хувьд бүтээгдэхүүний өртөг өндөр гарч байгаа нь дараах зүйлүүдээс шууд
хамааралтай байна.
-
Үйлдвэрлэгч
байгууллагын түүхий эдийн үнийн өсөлт
-
Одоогийн ашиглаж
буй тоног төхөөрөмжийн ашигт ажиллагааны түвшин бага, үүнтэй холбоотой элэгдэл,
урсгал засварын зардал, шууд хөдөлмөрийн зардал өндөр
-
Удирдлагын
аппаратын нүсэр бүтэцтэй холбогдон гарсан үйл ажиллагааны зардал байнга өсөн
нэмэгдэж байгаа
·
Гүйцэтгэлийн бүрэн
шингээлтийн өртгийн системийг ашиглаж байгаа үед тухайн бүтээгдэхүүний үнийг
тогтмол байлгах мөн бууруулах боломжийг бий болгохын тулд үйл ажиллагааны
зардлын төлөвлөлтийг нарийн гаргаж, хэтрэлт хэмнэлтэд байнгын дүн шинжилгээ
хийх хэрэгтэй.
·
Нийт үйл
ажиллагааны зардлын 50 гаруй хувийг нийгмийн даатгал, цалингийн зардал, нүүрс,
түлшний зардал эзлэж байгаа нь өртөг өндөр гарахад нөлөөлж байна..
·
Үйл ажиллагааны
зардлын төлөвлөгөөг урьдчилан гаргаж, нэгж бүтээгдэхүүний өртгийн өөрчлөлттэй
шууд хамааралтай зардлуудыг хэмнэх талаар байнгын судалгаа хийх
·
Зардлыг зөв ангилж
өртөгт хамаарахгүй зардлуудыг сайтар ангилж,
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын тооцооллыг нарийвчлан судлах ингэснээр борлуулсан
бүтээгдэхүүний өртгийг зөв тодорхойлогдон дулаан, цахилгааны өртгийг бодитой
тодорхойлох боломжтой юм.
·
Өртөг зардлын
мэдээллүүдийг шаардлага хангахуйцаар гаргахын тулд хамгийн түрүүнд зардлын
ангилал, зардлын болон өртгийн объект бүрээр зардлыг хуримтлуулан бүртгэх
шаардлагатай байна.
Ашигласан материал
1.
Тунгалаг, Н. (2012). Зардал-Удирдлагын
бүртгэл (ахисан түвшин). Улаанбаатар.
2.
Ё. Гантогоо, Ч.Зундүйсүрэн. (огноо байхгүй). Эрчим хүчний менежмент. Улаанбаатар.
3. ЭЗБШӨЧ төсөл зохицуулалттай зардлын бүртгэлийн
гарын авлага.
(огноо байхгүй). Улаанбаатар.
4.
А. Еркеш, О. Н. (2016). Нягтлан бодох
бүртгэл. Улаанбаатар: Тоонотпринт.
5.
ДЦС, Э. (2016). Санхүүгийн тайлан.
Эрдэнэт.
6.
ДЦС, Э. (2017). Санхүүгийн тайлан.
Эрдэнэт .
7.
институт, М. н. (2016). Өртөг ба
гүйцэтгэлийн удирдлага. Улаанбаатар: Соёмбо принтинг.
8.
Өлзийбат, С. (2002). Удирдлагын
бүртгэл. Улаанбаатар: Урлах эрдэм.
9.
Өлзийбат, С. (2014). Зардлын нягтлан
бодох бүртгэл. Улаанбаатар: Урлах эрдэм.
No comments:
Post a Comment