Tuesday, October 30, 2018

Санхүү банк-3 ангийн оюутнуудад: Бие даалт-1

Батлав: НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж “Зардал удирдлагын нягтлан бодох бүртгэл” хичээлийн ”ЗАРДАЛ, УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ АГУУЛГА, МӨН ЧАНАР”, “ЗАРДАЛ ӨРТГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗАРДЛЫН АНГИЛАЛ”, “ЗАРДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ”, “МАТЕРИАЛЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ”, “ХӨДӨЛМӨРИЙН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ”, “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН БҮРТГЭЛ” сэдвүүдийн хүрээнд хийгдэх бие даалтын ажлын удирдамж Од компани нь барилгын блок үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрлэл борлуулалттай холбоотой холимог зардлын динамик дараах байдалтай байв. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТЭС Сар Машин цаг Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Үйлдвэрлэлийн цахилгааны зардал Ажилласан цаг Дэлгүүрийн цахилгааны зардал 1. 60+5А 180+16А 160000+12А 264+8А 110000+10А 2. 65+5А 210+16А 165000+12А 240+8А 100080+10А 3. 75+5А 250+16А 175000+12А 252+8А 105042+10А 4. 70+5А 220+16А 170000+12А 264+8А 110242+10А 5. 60+5А 190+16А 160000+12А 264+8А 110968+10А 6. 75+5А 250+16А 175000+12А 252+8А 107100+10А 7. 50+5А 210+16А 155000+12А 240+8А 101600+10А 8. 65+5А 200+16А 165000+12А 256+8А 32427+10А 9. 75+5А 260+16А 175000+12А 260+8А 111583+10А 10. 80+5А 320+16А 180000+12А 244+8А 101463+10А 11. 80+5А 330+16А 185000+12А 268+8А 107200+10А 12. 100+5А 400+16А 190000+12А 226+8А 97933+10А Тус компани нь 2018 оны 03-р сард 10080 нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаад 10248 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ба дараах ажил гүйлгээнүүд гарсан 1. Түүхий эд материалтай холбоотой мэдээлэл: А, Б гэсэн 2 төрлийн түүхий эд материал ашигладаг бөгөөд А материал нь үндсэн, Б материал нь туслах материал болно. Бараа материалын байнгын систем ашиглан материал А-г ЭАЭЗ аргаар, Б-г САЭЗ-аар тус тус бүртгэнэ. Огноо А материал Б материал Тоо хэмжээ Нэгжийн өртөг Нийт Тоо хэмжээ Нэгжийн өртөг Нийт 03-01 5000 200+10A 150000 10+20A 03-05 А материалиас 4000 нэгжийг үйлдвэрлэлд тавьж олгов 03-09 Э компаниас 50000 нэгж А материал, 5000 нэгж Б материалыг нэгжийг нь харгалзан 204+А, 11+3А төгрөгөөр тус тус 2/10, н/30 нөхцөлөөр худалдан авч бэлтгэл ажиллагааны зардалд 25000 төгрөг зарцуулсан. БАЗ-ыг тоо хэмжээнд үндэслэн хуваарилна. 03-15 А материалаас 100 нэгж шаардлага хангаагүйн улмаас буцаасан. 03-17 А, Б харгалзан 47240, 153720 нэгжийг үйлдвэрлэлд тавьж олгосон. 03-18 Э компаний өрийг бүрэн төлж барагдуулсан. 2. Цалин хөдөлмөрийн хөлстэй холбоотой мэдээлэл: Тус компани нь Борлуулалт, удирдлагын, үйлдвэрлэлийн гэсэн хэлтсүүдтэй. Борлуулалт удирдлагын хэлтсийн цалинг цагаар, үйлдвэрлэлийн хэлтсийн ажилчдын хувьд үндсэн, ажилтны цалинг хийснээр, цехийн мастер болон туслах ажилтны цалинг цагаар тооцож олгодог. № Нэрс Албан тушаал Үндсэн цалин Ажилласан цаг Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 1. Алтантуяа Захирал 800000+5A 168 2. Балжинням Менежер 750000+5A 176 3. Батцэцэг Н Ерөнхий ня-бо 750000+5A 180 4. Батцэцэг Х Тооцооны ня-бо 600000+5A 160 5. Баярмаа О Нярав 450000+5A 24 6. Баярмаа Ц Нарийн бичиг 400000+5A 168 7. Болор-Эрдэнэ Мастер 650000+5A 196 8. Даваадорж Үйлдвэрийн ажилтан 504000 168 2184 9. Дэлгэрмаа Үйлдвэрийн ажилтан 504000 168 2016 10. Жамбалгарав Үйлдвэрийн ажилтан 504000 168 2016 11. Золзаяа Үйлдвэрийн ажилтан 504000 168 2016 12. Зулцэцэг Үйлдвэрийн ажилтан 504000 168 2016 13. Лхагвасүрэн Үйлдвэрийн туслах 400000+5A 168 14. Мандах Үйлдвэрийн туслах 400000+5A 168 15. Мөнхцэцэг Худалдагч 350000+5A 204 16. Нандин-Эрдэнэ Борлуулагч 320000+5A 120 17. Нямлхагва Үйлдвэрийн харуул 400000+5A 204 Нэмэлт мэдээлэл: • Нярав Баярмаа 3-р сарын 5-наас эхлэн жирэмсний амралтаа авсан. Түүний сүүлийн 1 жилийн нийт цалин 5334000+60А, ажлын өдөр 250 • Борлуулагч Нандин-Эрдэнэ 3-р сарын 22-ны өдрөөс эхлэн сарыг дуусталх хугацаанд өвчтэй эмнэлэгт хэвтсэн. Түүний сүүлийн 3 сарын нийт цалин 930000+20А, ажлын өдөр 60, тэрээр тасралтгүй 8 жил ажиллаж байгаа. • Мастерт төлөвлөгөөнөөс давсан бүтээгдэхүүн бүрд 1000 төгрөгийн урамшуулал олгоно. • Үйлдвэрийн харуул Нямлхагва нь нийтээр амрах баяр ёслолын өдөр 10 цаг ажилласан. • Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуулийн дагуу суутгаж тооцно. Байгууллагын төлөх НДШ-ийг 12%-иар тооцож, бүртгэх. • 3-р сарын 8-ныг ажлын өдөр гэж тооцно. 3. Бусад зардлууд • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн анхны өртөг 36000000+1000А төгрөг, элэгдлийг ШША-аар байгуулна • Үйлдвэрлэлийн болон борлуулалтын цахилгааны зардал нь дээрх тогтмол, хувьсах хэсгээр ангилсан динамикт үндэслэн тодорхойлогдоно. • Тус компани нь зуурах, хэвлэх гэсэн үйлдвэрлэлийн, засвар, цайны газар гэсэн үйлчилгээний цехүүдтэй. Засварын цехэд 500000+1500А, цайны газарт 345000+5000А төгрөгийн зардал тус тус гарсан үйлчилгээний нэгжийн зардлыг алгебрийн аргаар хуваарилдаг. Цехүүд Үйлчилгээний хэлтсийн зардын хуваарилалт Засварын газар Цайны газар Зуурах 60 50 Хэвлэх 30 30 Засварын газар - 20 Цайны газар 10 - Бэлэн бүтээгдэхүүний эхний үлдэгдэлгүй, эцэст 100 нэгж үлдсэн гэж үзээд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийн 50%-ийн нэмэгдэлтэй үнээр борлуулалтыг хийдэг. Үйлдвэрлэлийн процесс тайлант хугацааны эхэнд болон эцэст үлдэгдэлгүй байдаг. Гүйцэтгэх нь: • Үйлдвэрлэлийн болон борлуулалтын хэлтсиийн цахилгааны зардлыг тогтмол болон хувьсах хэсгээр нь ангил /үйлдвэрлэлийн зардлыг ангилахдаа хоорондын хамаарлыг тооцож, хамгийн сайн хамааралтай суурь үзүүлэлтээр нь зардлыг ангилна /0,5 оноо/ • Материал, Хөдөлмөр, ҮНЗ-ын холбогдох тооцооллуудыг хийж бүртгэлд тусга /1,5 оноо/ • Сарын үндсэн зардлыг тооц /0,3 оноо/ • Сарын үйлдвэрлэлийн нийт зардлыг ол /0,3 оноо/ • Сарын хувиргалтын зардлыг ол /0,3 оноо/ • Үйл ажиллагааны зардлыг ол /0,3 оноо/ • Үйл ажиллагааны үр дүнг тооц /0,8 оноо/ Бие даалтын ажлыг хийхдээ өгөгдсөн кодыг А үсгийн оронд орлуулан тооцно. Гүйцэтгэх ажлуудын хүрээнд цэвэрхэн ойлгомжтой байдлаар хийж 04-р сарын 25-ны өдрийн 15 цаг хүртэл Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд хураан авна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,5 оноог авбал зохих онооноос хасна. Жич: Өгөгдсөн кодыг ашиглан зардлыг тогтмол болон хувьсах хэсгээр ангилахдаа 1-10 хүртэл кодыг хэвээр нь 11-ээс дээш кодыг тухайн кодоо 4-т хувааж А үсгийн оронд орлуулна. Харин бусад ажлуудыг гүйцэтгэхдээ өгөгдсөн кодыг ашиглана.

No comments:

Post a Comment