Wednesday, May 22, 2019

НББ-3 ангийнханд:

Лекц 10 Ерөнхий дэвтэр ба санхүүгийн тайлагналын мөчлөг 1. Үүрэг 2. Орц—боловсруулалт—гарц 3. Эрсдэл, дотоод хяналт 4. Мэдээний сан 1. Үүрэг Энэ мөчлөгийг гол зорилго нь санхүүгийн тайлан бэлтгэх явдал юм. Энэ мөчлөг нь дараах үүргийг гүйцэтгэнэ: 1. Мэдээ цуглуулах: Өдөр тутам гарах ажил гүйлгээг ня-богийн бэлтгэсэн журнал ваучераас цуглуулах 2. Ажил гүйлгээний мэдээг ангилж кодлох: Ажил гүйлгээний мэдээг дансны жагсаалтанд тулгуурлан ангилж кодлох 3. Ажил гүйлгээг ангилж засварлахД ажил гүйлгээний үнэн зөвийг баталгаажуулахын тулд хийгдэх горим. 4. Ажил гүйлгээний ба ерөнхий дэвтрийн файлыг шинэчлэх: Баримтуудыг ажил гүйлгээний файлд бичиж, ерөнхий дэвтрийн мастер файлд өөрчлөлт оруулна. 5. Тохируулах бичилт : Тайлант хугацааны эцэст тохируулах бичилт хийснээр тохируулсаны дараах шалгах баланс бэлтгэнэ. 6. Санхүүгийн тайлан бэлтгэх: Орлого зарлагын дагсдыг хааж санхүүгийн тайланг эцсийн байдлаар бэлтгэнэ. Ерөнхий дэвтрийн мөчлөгийн ажил гүйлгээг 6 ангилна. Үүнд : 1. Байнгын гадаад ажил гүйлгээ: Тайлант хугацаанд пүүс гадаад орчны субъектүүдтэй харилцаж ажил гүйлгээнд орно. 2. Байнгын дотоод ажил гүйлгээ: Пүүсийн дотор явагддаг ажил гүйлгээ. /ТЭМ үйлдвэрлэлд тавьж олгох/ 3. Байнгын бус ажил гүйлгээ: Онцгой тохиолдолд тогтмол буй гардаг. 4. Тохируулах бичилт: Тайлант хугацааны эцэст ня-бо-гийн гүйцэтгэдэг ажил гүйлгээ. Эдгээр нь хөрөнгийн элэгдэл зардал, орлогын тохируулах бичилт юм. 5. Буцаах бичилт: Өмнөх тайлант хугацааны эцэцст хийсэн тохируулах бичилтыг буцаана. 6. Хаалтын бичилт: Бүх түр дансыг хааж санхүүгийн тайлан гаргахад бэлтгэнэ. 2. Орц—Боловсруулалт--Гарц Орц: Энэ мөчлөгийн гол орц нь Журнал ваучер. Энд тохируулах, шилжүүлэх бичилтийг гол төлөв бүртгэдэг. Боловсруулалт: ЕДСТМ-ийн боловсруулалт нь өдөр тутмын ба тайлант хугацааны эцсийн гэж ангилагддаг. Гарц: Санхүүгийн тайлангууд , харьцуулсан шинжилгээ, хариуцлагын төвийн тайлан, төсвийн хяналтын тайлан. 3. Эрсдэл, дотоод хяналт Ерөнхий дэвтэрт олон төрлийн эрсдэл илэрдэг нь санхүүгийн тайланг алдаатай гаргахад нөлөөлдөг. ЕДСТМ-д дараах төрлийн эрсдэл илэрч болно: 1. Журналын бичлэг буруу байх. 2. Журналын бичлэгийг ерөнхий дэвтэрт буруу шилжүүлэх. 3. Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт тусгалгүй орхих. 4. Журналын гүйлгээ баталгаажаагүй байх. 5. Хяналтын дүн туслах дэвтрийн хөлийн дүнтэй тохирохгүй байх. 6. Үлдэгдэл баланс тэнцэхгүй байх. 7. Ерөнхий дэвтэрт зөвшөөрөлгүй хүн хүрэх. 8. Аудитын жим гажилттай байх. Ерөнхий хяналт: 1. ЖВ-г ЕД-т бичих ажиллагаа нь ваучерийг бэлтгэх, батлах ажиллагаанаас тусдаа байх. 2. Баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв бүрдүүлэх. 3. Туслах дэвтрийн дүнг хугацааны эцэст хяналтын данстай тулгах. 4. ЕД-н боловсруулалт хийдэг ажилтнуудын мөрдөх дүрэм журмыг боловсруулаж мөрдөх. 5. Боловсруулсан мэдээ тайланг ерөнхий ня-богоор хянуулах. 6. Мэдээг ком-д оруулах нууц код хийх. Ажил гүйлгээний хяналт: Орцын хяналт: 1. ЖВ-г урьдчилан дугаарлаж батлуулах. 2. Илрүүлсэн алдааг ЕД-т бичихийн өмнө засварлах. 3. Тохируулах бичилтүүдийг болоьсруулалтанд оруулахын өмнө дахин хянах. Боловсруулалтын хяналт: 1. Журналын бичилтийг дахин шалгаж ЕД-т шилжүүлэх. 2. ЕД-т шилжүүлсэн дүнгийн нийлбэрийг багцын дүнтэй харьцуулах. 3. Аудитын жимийн үнэн зөв байдлыг хянах. Гарцын хяналт: 1. Шалгах балансын Дт, Кт дүнг шалгах. 2. ЖВ-н файлыг дугаараар нь үе шаттай хянах. 3. ЕД-г санхүүгийн тайданг хэвлэхээс өмнө дахин хянах. 4. Мэдээний сан ЖВ-н ажил гүйлгээний файл Ваучерийн № Огноо Бэлтгэсэн хүн Лавлах дугаар Гүйлгээний утга Дүн ЖВ-н лавлах файл: Дансны код Ваучерийн № Дүн Актив, пассив ЕД-н мастер файл Дансны код Хариуцлагын төвийн код Төсөвлөсөн дүн Дт дүн Кт дүн

No comments:

Post a Comment