Wednesday, May 22, 2019
НББ-3 ангийнханд:
Батлав.Тэнхмийн эрхлэгч. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . ./Л. Баасандорж /
Лекц №11
Үйл ажиллагаа ба шийдвэр гаргахад
зориулсан тайлангууд
Үйл ажиллагаа ба шийдвэрт зориулсан тайлангууд нь ерөнхийдөө удирдлагын тайлан юм. Эдгээр тайлангууд нь үйл ажиллагааны өнөөгийн байдлын санхүүгийн үзүүлэлтүүдийг төдийгүй чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтүүдийг өнгөрсөн, одоо, ирээдүй үеүдээр нь дүгнэж, зэрэгцүүлж, төлөвлөж тусгадагаараа онцлогтой юм. Үндсэндээ эдгээр тайлангууд дээр үндэслэж үйл ажиллагаа явагддаг учраас энэ тайлангууд нь дараах шинж чанаруудыг хангасан байх ёстой. Үүнд:
1. Ач холбогдолтой байх: Сайн тайлан нь менежерт үйл ажиллагаа удирдах, төлөвлөх, хянах ба холбогдох нөөцийг зарцуулахтай холбоотой үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь тусалдаг.
2. Товч хураангуй байх: Чухал ач холбогдолгүй, заавал байх шаардлагагүй зүйлийг тайланд оруулах шаардлагагүй юм.Хамгийн гол мэдээллүүдийг товч оруулсан тайлангууд нь хамгийн сайн тайлан байдаг.
3. Тодорхой байх: Тайлан нь товч хураангуй байхын зэрэгцээ шаардлагатай зүйлсийг тодорхой гаргаж өгсөн байх шаардлагатай. Тайлангууд нь утга төгөлдөр, харьцуулалт хийх боломжтой мэдээллийг агуулсан байх шаардлагатай.
4. Зохих цар хүрээтэй байх: Зөвхөн тухайн менежерийн хариуцсан ажлын болон тухайн шийдвэрлэх гэж буй асуудлын цар хүрээг хамарсан байх шаардлагатай.
5. Ойлгомжтой байх: Тухайн тайлангийн мэдээлэл нь аль болох ойлгомжтой бөгөөд шууд хэрэглэж болохуйц байх хэрэгтэй. Ойлгомжтой болгохын тулд зураг, график, хүснэгт, макет зэргийг ашиглах хэрэгтэй.
6. Цаг хугацаандаа тохирсон байх: Менежерийг үр дүнтэй сайн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг тулд тайлангуудыг хугацаанд нь гаргаж өгөх хэрэгтэй. Энэ шинж чанар нь ялангуяа хяналтын тайлангуудын хувьд хамгийн чухал шинж чанар байдаг.
7. Найдвартай байх: Тайлангууд нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурласан, тохиромжтой аргаар зөв бэлтгэгдсэн байх шаардлагатай.
8. Бусад тайлангуудтай харилцан уялдаатай байх:Тайлангууд нь нэгэн нэгдмэл иж бүрэн тайлангийн нэг хэсэг байдаг учраас харилцан хамааралтай бусад тайлангуудтайгаа нэг ижил хэв загвараар бэлтгэгдсэн байх шаардлагатай.
Удирдлагын тайлангуудыг үйл ажиллагаанд хэрэглэгдэх байдлаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
• Үйл ажиллагааны тайлангууд: Удирдлагуудын гаргасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан тайлангууд орох бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд өнөөгийн байдлыг илэрхийлдэг. Санхүүгийн тайлангууд, хяналтын тайлангууд, хууль хэрэгжилтийн тайлангууд бусад жагсаалт шинжилгээнүүд орно.
• Үйл ажиллагааг тэтгэгч тайлангууд: Эдгээр тайлангууд нь удирдлагын шийдвэр гаргалт, үйл ажиллагаа, төлөвлөлт, хяналттай шууд холбоотой байдаг. Үндсэн зорилго нь үйл ажиллагаанд туслах явдал бөгөөд шийдвэр гаргахад шууд ашиглагддаггүйгээрээ онцлогтой юм. Энэ тайлангууд нь өнгөрсөн болон одоо үеийг харуулдаг. Жнь: БМ-н төлөв байдлын тайлан, худалдан авалтын захиалгын хүснэгт, дансаарх авлагын насжилтын хүснэгт.
• Төлөвлөлтийн тайлангууд: Эдгээр тайлангууд нь өнгөрсөн болон одоо үеийн мэдээлэл дээр үндэслэн ирээдүйд чиглэсэн байдгаараа ялгаатай. Үүнд: төсөвлөгдсөн орлогын тайлан, төсөвлөгдсөн баланс, төсөвлөгдсөн худалдан авалт гэх зэрэг тайлангууд орно. Эдгээр тайлангууд нь дараах 2 үндсэн шинж чанартай
Байнга ирээдүйд чиглэсэн
Ямагт харьцуулалт зэрэгцүүлэлтийг хэрэглэсэн.
• Хяналтын процессыг тэтгэгч тайлангууд: Гүйцэтгэлийг стандарттай харьцуулан нөөц баялагийн худалдан авалт ба зарцуулалтанд хяналт тавихад хяналтын тайлангуудын гол зорилго оршдог. Гүйцэтгэлийг өртөг болон цаг хугацаагаар нь стандарттай харьцуулдаг. Тоног төхөөрөмж ашиглалтын, капитал төсвийн гүйцэтгэлийн, үйлдвэрлэлийн зардлын тайлан зэрэг нь ийм төрлийн тайланд орно.
• Төсөвт тайлан: Төлөвлөлтийн болон хяналтын тайлангийн аль алинд нь ашиглагддаг уян хатан төсвүүд нь тайлангийн энэ хэлбэрт хамаарагдана. Төсөвт тайланг зохиоход бүх шатны менежерүүд оролцох нь ач холбогдолтой, үр дүнтэй болгоход нөлөөлдөг.
Тайланг цаг хугацаа, гаргах давтамж, хамрах цар хүрээ, зорилго, төрөл, товч хураангуй байдал, гаргах хэлбэр маягаар нь ангилж болно.
Гаргах давтамжаар нь:
• Хуваарьт буюу хугацаат тайлан
• Хүсэлтээрх тайлан
• Үйл явдлаас үүдэн гардаг тайлан
Төрлөөр нь:
• Цаасан дээр хэвлэсэн тайлан
• Дэлгэцэн дээрх тайлан
Хэлбэр маягаар нь:
• Хүүрнэсэн хэлбэртэй
• Графикан хэлбэртэй
• Хүснэгтэн хэлбэртэй зэрэг байдлаар ангилна.
Батлав.Тэнхмийн эрхлэгч. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . ./Л. Баасандорж /
Лекц № 12
Бүртгэл мэдээллийн системийн хөгжүүлэлт,системийн шинжилгээ , загвар ажиллагаа
Системийг төлөвлөсний дараа шинжилгээг хийдэг. Системийн шинижлгээний гол зорилго нь тухайн ажиллаж буй мэдээллийг системийн загвар ба сул талыг нь илрүүлж шинэ системд нэвтрэх шаардлагыг тодорхойлоход оршино.
Системийн шинжилгээг хийхэд шинжээчид нь байгууллагын мэдээний урсгалын талаар бүрэн төгс мэдээлэлтэй байж чадалгүй мөн системд янз бүрийн мэрхшээлтэй асуудал тулгардаг учраас шинжилгээ хийхэд хөрөнгө ба цаг хугацаа их шаардагддаг. Системийн төлөвлөлтийг дараах үе шатаар явуулна.
1. Хуучин системийг судлах
2. Судалсны дүнг шинжлэх
3. Системийн ажиллагааг таньж мэдэх
4. Мэдээллийн хэрэгцээг тодорхойлох
5. Системийн шинжилгээний тайланг хэсэгчилж бэлтгэх
Системийн шинжилгээг:
1. Системийн загваруудыг үнэлэх
2. Системийн элементүүдийг бэлтгэх
3. Системийн загварчлалыг нарийвчлан гаргаж тодорхойлох гэсэн 3 үе шаттай хийгддэг.
Судалгаа хийх орон зайгаа тодорхойлсны дараа 3 асуултанд хариулах хэрэгтэй болдог.
1. Ямар төрлийн мэдээлэл цуглуулах вэ?
2. Ямар их сурвалж ашиглах вэ?
3. Мэдээг цуглуулахдаа ямар техник ажиллагааг
Мэдээ нь гол төлөв системтэй холбоотой боловсруулалтын өртөг, хугацаа, нөөцийн өртөг, баримтын загвар, тайлангийн загвар системийн блок схем, дансны жагсаалт, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны гарын авлага зэрэг зүйлийг хамардаг. Зарим мэдээ нь удирдлагын философи т үүхэн дотоод орчиноос цуглуулж авдаг. Системийн загварчлалыг хураангуй ба дэлгэрэнгүй гэсэн 2 хэлбэрээр хийдэг. Хураангуй загвар нь системийн бүтэц зохион байгуулалтыг ерөнхийд нь дүрслэдэг. Дэлгэрэнгүй загвар нь системийн бүрэлдэхүүнд орж байгаа тайлан хяналтын арга ажиллагаа программ , техник хангамжууд ордог. Системийн загварчлалыг хэрэглэх техник технологиос хамаарч янз бүрийн хувилбараар хийж болдог. Системийн загвар нь дараах онцлогтой. Гарцын хувьд агуулга, нэр,зорилго, хийх тоо, давтамж, хэрэглэх тоног төхөөрөмж зэрэг байдаг. Мэдээний сан нь файлын нэр, төрөл, хэмжээ, бичлэгийн агуулга, файл зохион байгуулалтын арга, хадгалалт, мэдээний шинж ба бүтэц орно. Мэдээ боловсруулалтын хувьд алхамууд, арга зарчим боловсруулалтын мөчлөг мэдээ дамжуулах хэлбэр боловсруулалт нь болдог. Орц нь зорилго,эх баримт, мэдээ цуглуулах арга агуулга, мэдээ оруулах арга зэрэг болно. Системийн загварын тайлан нь дараах хэлбэртэй байна.
Огноо
Эрхэм ...................................................... танаа
Загварын тухай товчхон
Загварын зорилго
Үр дүн
Техник программын хэрэгцээ
Өртөг зардал
Загварын ач холбогдол
Зохион байгууллалтын бүтэцийн үр нөлөө
Хавсралтууд
Гарын үсэг..........................................
Загвар боловсруулах оновчтой арга хэрэглэсэнээр системийн шинжээч нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.системийн загвар боловсруулах аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах схемээр дүрслэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment