Thursday, May 9, 2019

НББ-3 ангийн оюутнуудад лекц 9


Батлав.Тэнхмийн эрхлэгч. . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . ./Л. Баасандорж /

Лекц 9
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөг
Хичээлийн агуулга:
1.      Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн үүргүүд
2.      Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн орц,боловсруулалт,гарц
3.      Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн эрсдэл ба дотоод хяналт
4.      Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн мэдээний сан

Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн үүргүүд
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн үндсэн үүрэг нь бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах үйл ажиллагааны мөчлөгийн хөнгөвчилхөд оршино. Энэ зорилгодоо хүрэхийн  тулд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.
·    Үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах . Энэ нь ямар бүтээгдэхүүнийг яиар хугацаанд  хэдий хэмжээний хүчин чадлаар ямар аргаар үйлдвэрлэхээ тодорхойлно гэсэн үг юм.
·    Түүхий эд материалыг удирдан зохион байгууллах. Энэ нь үйлдвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр мөн хөрөнгийн эргэлтийг сааруулахгүйгээр түүхий эд материалынхаа нөөцийг тодорхойлж  бэлтгэн нийлүүлэгчдээ зөв сонгоно гэсэн үг юм.
·    Үйлдвэрлэлийг эхлүүлэх. Энэ үед зөвхөн түүхий эд материалын төдийгүй  ажиллах  хүчин болон зохион байгуулалтаа бүрэн бэлтгэсэн байх ёстой.
·    Үлйдврэлэлийг хянах ба явуулах. Үйлдвэрлэлийн үе шатууд нь хоорондоо харилцан хамааралтай нөхцөлд цех тасгуудын удирдлагын үүрэг хариуцлага ихээхэн хариуцлагатай байх ёстой. Мөн цех тасгуудын хооронд дамжуулах шилжүүлж буй бүтээгдэхүүний анхан шатны бүртгэл хөтлөлт болон өртгийн бүртгэлдээ илүү анхаарах хэрэгтэй.
·    Бэлэн бүтээгдэхүүнийг иж бүрдэл болгон шилжүүлэх
·    Санхүүгийн тайлан болон бусад тайлангуудыг нэгтгэх
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн орц,боловсруулалт,гарц
Орц нь: материалын шаардах хуудас, үйл ажиллагааны  жагсаалт, үйлдвэрлэлийн хуваарь, үйлдвэрийн захиалга, материал тавьж олгох хуудас, ажлын цагийн тасалбар, дамжлагын хуудас зэрэг орно.
Боловсруулалт нь: үйлдвэрлэлийн ба материалын хэрэгцээний төлөвлөлт, захиалга оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бэлэн бүтээгдэхүүний хуваарилалт,  өртгийн бүртгэл зэрэг болно.
Гарц нь: ажилчдын бүтээмжийн тайлан, ажлын төвийн үйл ажиллагааны тайлан, үйлдвэрлэлийн захиалгын төлөв байдлын тайлан, тоног төхөөрөмж ашиглалтын тайлан, бусад тайлангууд
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн эрсдэл ба дотоод хяналт
Дараах төрлийн эрсдлүүд тулгардаг.
1.      Дуусаагүй үйлдвэрлэлийн өргийг буруу тооцох
2.      Дуусаагүй үйдвэрлэл болон бэлэн бүтээгдэхүүний тоо хэмжээг буруу тооцох
3.      Буруу үйлдвэрлэлийн захиалга эхлүүлэх
4.      Хүчингүй захиалгаар үйлдвэрлэл явуулах
5.      Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд материал хүрэлцэхгүй байх
6.      Хөдөлмөрийн өртгийг буруу тооцох
7.      Ажилчдын цагийн бүртгэлийг нуурамчаар илүү бичих
8.      Бараа материалыг хулгайд алдах
9.       Бэлэн бүтээгдэхүүнийн бүртгэлийн бичлэгийг хуурамчаар үйлдэх
10.  Бараа материалын өртгийг тохиромжгүй аргаар бүртгэх
11.  Бараа материалын үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэх
12.  Гэмтэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Дотоод хяналт
Ерөнхий хянал
1.      Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бараа материалын ачуулахын болон санхүүгийн бүртгэлийн хэлтэсээс т     устай байлгах
2.      Анхан шатны баримт, мэдээний  сан, санхүүгийн тайлангуудад тавигдах шаардлагуудыг тодорхой дүрэм журмаар тодорхойлох
3.      Ерөнхий дэвтэрийн хяналтын дансыг тогтмол хугацаанд байнга шалгах
4.      Ажилдчдын дадлага чадварыг байнга дээшлүүж байх
5.      Мэдээний санд хандах эрх бүхий субъектуудэд мөрдөх дүрэм журмыг боловсруулах
Ажил гүйлгээний хяналт
1.      Анхан шатны баримтуудыг тохиромжтой загвараар бэлтгэн урьдчилан дугааралдаг байх.
2.      Үйлдвэрлэлийн захиалга болон түүнтэй холбоотой баримтуудыг хянан шалгадаг байх
3.      Мэдээг оруулах үед илэрсэн алдааг боловсруулалт хийхийн өмнө засварладаг байх.
4.      Үйлдвэрлэлд тавьж олгосон түүхий эд материалыг дараагийн дамжлагад шилжүүлэх үед нь шалгаж баримтуудаар нь тулгадаг байх.
5.      Ажил гүйлгээ гарах үед үндсэн ба дагалдах баримтуудыг тулган шалгасны эцэст бүртгэдэг байх
6.      Үйлдвэрлэлд түүхий эд материал тавьж олгохдоо үйлдвэрлэлийн хэрэгцээн дээр үндэслэдэг байх
7.      Ажлын цагийн бүртгэлийг цехийн мастераар батлуулдаг байх
8.      Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үйлдвэрийн захиалгатай тулгадаг байх
9.      Тайлант хугацааны эцэст дуусаагүй үйлдвэрлэл, түүхий эд материалыг тоолж шалгадаг байх
Мэдээний сан.
1.      Түүхий эд материалын нэгдсэн файл. Үүнд: түүхий материалын нэр, нэгжийн үнэ,тухайн үеийн үлдэгдэл,заавал байх ёстой нөөцийн тоо зэргийг тусгадаг.
2.      Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгдсэн файл. Үүнд: одоо үйлдвэрлэж байгаа захиалгын нэр,түүнд зарцуулсан түүхий эд материал, шууд хөдөлмөр ба үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын талаарх мэдээлэл тусгана.
3.      Бэлэн бүтээгдэхүүний нэгдсэн файл. Үүнд: бэлэн бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, нэгжийн үнэ, захиалгачын нэр, үйлдвэрлэж дууссан хугацаа зэрэг тусгагдана.
4.      Нээлттэй үйлдвэрлэлийн үндсэн захмалгын файл. Үүнд: үйлдвэрлэж эхлээгүй захиалгын тоо хэмжээ, түүнд зарцуулах түүхий эд материал болон шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зарлын төсөв төлөвлөгөө,үйлдвэрлэж эхэлсэн хугацаа,захиалгын нэр,хаяг зэрэг мэдээлэл тусгагдана.
5.      Бусад файлууд. Үүнд: үйлдвэрлэлийн хуваарь, үйл ажиллагааны жагсаалт, захиалга хүлээн авах файл зэрэг орно.

No comments:

Post a Comment