Wednesday, May 22, 2019
НББ-3 ангийнханд:
Лекц 10
Ерөнхий дэвтэр ба санхүүгийн
тайлагналын мөчлөг
1. Үүрэг
2. Орц—боловсруулалт—гарц
3. Эрсдэл, дотоод хяналт
4. Мэдээний сан
1. Үүрэг
Энэ мөчлөгийг гол зорилго нь санхүүгийн тайлан бэлтгэх явдал юм. Энэ мөчлөг нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
1. Мэдээ цуглуулах: Өдөр тутам гарах ажил гүйлгээг ня-богийн бэлтгэсэн журнал ваучераас цуглуулах
2. Ажил гүйлгээний мэдээг ангилж кодлох: Ажил гүйлгээний мэдээг дансны жагсаалтанд тулгуурлан ангилж кодлох
3. Ажил гүйлгээг ангилж засварлахД ажил гүйлгээний үнэн зөвийг баталгаажуулахын тулд хийгдэх горим.
4. Ажил гүйлгээний ба ерөнхий дэвтрийн файлыг шинэчлэх: Баримтуудыг ажил гүйлгээний файлд бичиж, ерөнхий дэвтрийн мастер файлд өөрчлөлт оруулна.
5. Тохируулах бичилт : Тайлант хугацааны эцэст тохируулах бичилт хийснээр тохируулсаны дараах шалгах баланс бэлтгэнэ.
6. Санхүүгийн тайлан бэлтгэх: Орлого зарлагын дагсдыг хааж санхүүгийн тайланг эцсийн байдлаар бэлтгэнэ.
Ерөнхий дэвтрийн мөчлөгийн ажил гүйлгээг 6 ангилна. Үүнд :
1. Байнгын гадаад ажил гүйлгээ: Тайлант хугацаанд пүүс гадаад орчны субъектүүдтэй харилцаж ажил гүйлгээнд орно.
2. Байнгын дотоод ажил гүйлгээ: Пүүсийн дотор явагддаг ажил гүйлгээ. /ТЭМ үйлдвэрлэлд тавьж олгох/
3. Байнгын бус ажил гүйлгээ: Онцгой тохиолдолд тогтмол буй гардаг.
4. Тохируулах бичилт: Тайлант хугацааны эцэст ня-бо-гийн гүйцэтгэдэг ажил гүйлгээ. Эдгээр нь хөрөнгийн элэгдэл зардал, орлогын тохируулах бичилт юм.
5. Буцаах бичилт: Өмнөх тайлант хугацааны эцэцст хийсэн тохируулах бичилтыг буцаана.
6. Хаалтын бичилт: Бүх түр дансыг хааж санхүүгийн тайлан гаргахад бэлтгэнэ.
2. Орц—Боловсруулалт--Гарц
Орц:
Энэ мөчлөгийн гол орц нь Журнал ваучер. Энд тохируулах, шилжүүлэх бичилтийг гол төлөв бүртгэдэг.
Боловсруулалт:
ЕДСТМ-ийн боловсруулалт нь өдөр тутмын ба тайлант хугацааны эцсийн гэж ангилагддаг.
Гарц:
Санхүүгийн тайлангууд , харьцуулсан шинжилгээ, хариуцлагын төвийн тайлан, төсвийн хяналтын тайлан.
3. Эрсдэл, дотоод хяналт
Ерөнхий дэвтэрт олон төрлийн эрсдэл илэрдэг нь санхүүгийн тайланг алдаатай гаргахад нөлөөлдөг. ЕДСТМ-д дараах төрлийн эрсдэл илэрч болно:
1. Журналын бичлэг буруу байх.
2. Журналын бичлэгийг ерөнхий дэвтэрт буруу шилжүүлэх.
3. Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт тусгалгүй орхих.
4. Журналын гүйлгээ баталгаажаагүй байх.
5. Хяналтын дүн туслах дэвтрийн хөлийн дүнтэй тохирохгүй байх.
6. Үлдэгдэл баланс тэнцэхгүй байх.
7. Ерөнхий дэвтэрт зөвшөөрөлгүй хүн хүрэх.
8. Аудитын жим гажилттай байх.
Ерөнхий хяналт:
1. ЖВ-г ЕД-т бичих ажиллагаа нь ваучерийг бэлтгэх, батлах ажиллагаанаас тусдаа байх.
2. Баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв бүрдүүлэх.
3. Туслах дэвтрийн дүнг хугацааны эцэст хяналтын данстай тулгах.
4. ЕД-н боловсруулалт хийдэг ажилтнуудын мөрдөх дүрэм журмыг боловсруулаж мөрдөх.
5. Боловсруулсан мэдээ тайланг ерөнхий ня-богоор хянуулах.
6. Мэдээг ком-д оруулах нууц код хийх.
Ажил гүйлгээний хяналт:
Орцын хяналт:
1. ЖВ-г урьдчилан дугаарлаж батлуулах.
2. Илрүүлсэн алдааг ЕД-т бичихийн өмнө засварлах.
3. Тохируулах бичилтүүдийг болоьсруулалтанд оруулахын өмнө дахин хянах.
Боловсруулалтын хяналт:
1. Журналын бичилтийг дахин шалгаж ЕД-т шилжүүлэх.
2. ЕД-т шилжүүлсэн дүнгийн нийлбэрийг багцын дүнтэй харьцуулах.
3. Аудитын жимийн үнэн зөв байдлыг хянах.
Гарцын хяналт:
1. Шалгах балансын Дт, Кт дүнг шалгах.
2. ЖВ-н файлыг дугаараар нь үе шаттай хянах.
3. ЕД-г санхүүгийн тайданг хэвлэхээс өмнө дахин хянах.
4. Мэдээний сан
ЖВ-н ажил гүйлгээний файл
Ваучерийн № Огноо Бэлтгэсэн хүн Лавлах дугаар Гүйлгээний утга Дүн
ЖВ-н лавлах файл:
Дансны код Ваучерийн № Дүн Актив, пассив
ЕД-н мастер файл
Дансны код Хариуцлагын төвийн код Төсөвлөсөн дүн Дт дүн Кт дүн
НББ-3 ангийнханд:
Батлав.Тэнхмийн эрхлэгч. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . ./Л. Баасандорж /
Лекц №11
Үйл ажиллагаа ба шийдвэр гаргахад
зориулсан тайлангууд
Үйл ажиллагаа ба шийдвэрт зориулсан тайлангууд нь ерөнхийдөө удирдлагын тайлан юм. Эдгээр тайлангууд нь үйл ажиллагааны өнөөгийн байдлын санхүүгийн үзүүлэлтүүдийг төдийгүй чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтүүдийг өнгөрсөн, одоо, ирээдүй үеүдээр нь дүгнэж, зэрэгцүүлж, төлөвлөж тусгадагаараа онцлогтой юм. Үндсэндээ эдгээр тайлангууд дээр үндэслэж үйл ажиллагаа явагддаг учраас энэ тайлангууд нь дараах шинж чанаруудыг хангасан байх ёстой. Үүнд:
1. Ач холбогдолтой байх: Сайн тайлан нь менежерт үйл ажиллагаа удирдах, төлөвлөх, хянах ба холбогдох нөөцийг зарцуулахтай холбоотой үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь тусалдаг.
2. Товч хураангуй байх: Чухал ач холбогдолгүй, заавал байх шаардлагагүй зүйлийг тайланд оруулах шаардлагагүй юм.Хамгийн гол мэдээллүүдийг товч оруулсан тайлангууд нь хамгийн сайн тайлан байдаг.
3. Тодорхой байх: Тайлан нь товч хураангуй байхын зэрэгцээ шаардлагатай зүйлсийг тодорхой гаргаж өгсөн байх шаардлагатай. Тайлангууд нь утга төгөлдөр, харьцуулалт хийх боломжтой мэдээллийг агуулсан байх шаардлагатай.
4. Зохих цар хүрээтэй байх: Зөвхөн тухайн менежерийн хариуцсан ажлын болон тухайн шийдвэрлэх гэж буй асуудлын цар хүрээг хамарсан байх шаардлагатай.
5. Ойлгомжтой байх: Тухайн тайлангийн мэдээлэл нь аль болох ойлгомжтой бөгөөд шууд хэрэглэж болохуйц байх хэрэгтэй. Ойлгомжтой болгохын тулд зураг, график, хүснэгт, макет зэргийг ашиглах хэрэгтэй.
6. Цаг хугацаандаа тохирсон байх: Менежерийг үр дүнтэй сайн арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг тулд тайлангуудыг хугацаанд нь гаргаж өгөх хэрэгтэй. Энэ шинж чанар нь ялангуяа хяналтын тайлангуудын хувьд хамгийн чухал шинж чанар байдаг.
7. Найдвартай байх: Тайлангууд нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурласан, тохиромжтой аргаар зөв бэлтгэгдсэн байх шаардлагатай.
8. Бусад тайлангуудтай харилцан уялдаатай байх:Тайлангууд нь нэгэн нэгдмэл иж бүрэн тайлангийн нэг хэсэг байдаг учраас харилцан хамааралтай бусад тайлангуудтайгаа нэг ижил хэв загвараар бэлтгэгдсэн байх шаардлагатай.
Удирдлагын тайлангуудыг үйл ажиллагаанд хэрэглэгдэх байдлаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
• Үйл ажиллагааны тайлангууд: Удирдлагуудын гаргасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан тайлангууд орох бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд өнөөгийн байдлыг илэрхийлдэг. Санхүүгийн тайлангууд, хяналтын тайлангууд, хууль хэрэгжилтийн тайлангууд бусад жагсаалт шинжилгээнүүд орно.
• Үйл ажиллагааг тэтгэгч тайлангууд: Эдгээр тайлангууд нь удирдлагын шийдвэр гаргалт, үйл ажиллагаа, төлөвлөлт, хяналттай шууд холбоотой байдаг. Үндсэн зорилго нь үйл ажиллагаанд туслах явдал бөгөөд шийдвэр гаргахад шууд ашиглагддаггүйгээрээ онцлогтой юм. Энэ тайлангууд нь өнгөрсөн болон одоо үеийг харуулдаг. Жнь: БМ-н төлөв байдлын тайлан, худалдан авалтын захиалгын хүснэгт, дансаарх авлагын насжилтын хүснэгт.
• Төлөвлөлтийн тайлангууд: Эдгээр тайлангууд нь өнгөрсөн болон одоо үеийн мэдээлэл дээр үндэслэн ирээдүйд чиглэсэн байдгаараа ялгаатай. Үүнд: төсөвлөгдсөн орлогын тайлан, төсөвлөгдсөн баланс, төсөвлөгдсөн худалдан авалт гэх зэрэг тайлангууд орно. Эдгээр тайлангууд нь дараах 2 үндсэн шинж чанартай
Байнга ирээдүйд чиглэсэн
Ямагт харьцуулалт зэрэгцүүлэлтийг хэрэглэсэн.
• Хяналтын процессыг тэтгэгч тайлангууд: Гүйцэтгэлийг стандарттай харьцуулан нөөц баялагийн худалдан авалт ба зарцуулалтанд хяналт тавихад хяналтын тайлангуудын гол зорилго оршдог. Гүйцэтгэлийг өртөг болон цаг хугацаагаар нь стандарттай харьцуулдаг. Тоног төхөөрөмж ашиглалтын, капитал төсвийн гүйцэтгэлийн, үйлдвэрлэлийн зардлын тайлан зэрэг нь ийм төрлийн тайланд орно.
• Төсөвт тайлан: Төлөвлөлтийн болон хяналтын тайлангийн аль алинд нь ашиглагддаг уян хатан төсвүүд нь тайлангийн энэ хэлбэрт хамаарагдана. Төсөвт тайланг зохиоход бүх шатны менежерүүд оролцох нь ач холбогдолтой, үр дүнтэй болгоход нөлөөлдөг.
Тайланг цаг хугацаа, гаргах давтамж, хамрах цар хүрээ, зорилго, төрөл, товч хураангуй байдал, гаргах хэлбэр маягаар нь ангилж болно.
Гаргах давтамжаар нь:
• Хуваарьт буюу хугацаат тайлан
• Хүсэлтээрх тайлан
• Үйл явдлаас үүдэн гардаг тайлан
Төрлөөр нь:
• Цаасан дээр хэвлэсэн тайлан
• Дэлгэцэн дээрх тайлан
Хэлбэр маягаар нь:
• Хүүрнэсэн хэлбэртэй
• Графикан хэлбэртэй
• Хүснэгтэн хэлбэртэй зэрэг байдлаар ангилна.
Батлав.Тэнхмийн эрхлэгч. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . ./Л. Баасандорж /
Лекц № 12
Бүртгэл мэдээллийн системийн хөгжүүлэлт,системийн шинжилгээ , загвар ажиллагаа
Системийг төлөвлөсний дараа шинжилгээг хийдэг. Системийн шинижлгээний гол зорилго нь тухайн ажиллаж буй мэдээллийг системийн загвар ба сул талыг нь илрүүлж шинэ системд нэвтрэх шаардлагыг тодорхойлоход оршино.
Системийн шинжилгээг хийхэд шинжээчид нь байгууллагын мэдээний урсгалын талаар бүрэн төгс мэдээлэлтэй байж чадалгүй мөн системд янз бүрийн мэрхшээлтэй асуудал тулгардаг учраас шинжилгээ хийхэд хөрөнгө ба цаг хугацаа их шаардагддаг. Системийн төлөвлөлтийг дараах үе шатаар явуулна.
1. Хуучин системийг судлах
2. Судалсны дүнг шинжлэх
3. Системийн ажиллагааг таньж мэдэх
4. Мэдээллийн хэрэгцээг тодорхойлох
5. Системийн шинжилгээний тайланг хэсэгчилж бэлтгэх
Системийн шинжилгээг:
1. Системийн загваруудыг үнэлэх
2. Системийн элементүүдийг бэлтгэх
3. Системийн загварчлалыг нарийвчлан гаргаж тодорхойлох гэсэн 3 үе шаттай хийгддэг.
Судалгаа хийх орон зайгаа тодорхойлсны дараа 3 асуултанд хариулах хэрэгтэй болдог.
1. Ямар төрлийн мэдээлэл цуглуулах вэ?
2. Ямар их сурвалж ашиглах вэ?
3. Мэдээг цуглуулахдаа ямар техник ажиллагааг
Мэдээ нь гол төлөв системтэй холбоотой боловсруулалтын өртөг, хугацаа, нөөцийн өртөг, баримтын загвар, тайлангийн загвар системийн блок схем, дансны жагсаалт, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны гарын авлага зэрэг зүйлийг хамардаг. Зарим мэдээ нь удирдлагын философи т үүхэн дотоод орчиноос цуглуулж авдаг. Системийн загварчлалыг хураангуй ба дэлгэрэнгүй гэсэн 2 хэлбэрээр хийдэг. Хураангуй загвар нь системийн бүтэц зохион байгуулалтыг ерөнхийд нь дүрслэдэг. Дэлгэрэнгүй загвар нь системийн бүрэлдэхүүнд орж байгаа тайлан хяналтын арга ажиллагаа программ , техник хангамжууд ордог. Системийн загварчлалыг хэрэглэх техник технологиос хамаарч янз бүрийн хувилбараар хийж болдог. Системийн загвар нь дараах онцлогтой. Гарцын хувьд агуулга, нэр,зорилго, хийх тоо, давтамж, хэрэглэх тоног төхөөрөмж зэрэг байдаг. Мэдээний сан нь файлын нэр, төрөл, хэмжээ, бичлэгийн агуулга, файл зохион байгуулалтын арга, хадгалалт, мэдээний шинж ба бүтэц орно. Мэдээ боловсруулалтын хувьд алхамууд, арга зарчим боловсруулалтын мөчлөг мэдээ дамжуулах хэлбэр боловсруулалт нь болдог. Орц нь зорилго,эх баримт, мэдээ цуглуулах арга агуулга, мэдээ оруулах арга зэрэг болно. Системийн загварын тайлан нь дараах хэлбэртэй байна.
Огноо
Эрхэм ...................................................... танаа
Загварын тухай товчхон
Загварын зорилго
Үр дүн
Техник программын хэрэгцээ
Өртөг зардал
Загварын ач холбогдол
Зохион байгууллалтын бүтэцийн үр нөлөө
Хавсралтууд
Гарын үсэг..........................................
Загвар боловсруулах оновчтой арга хэрэглэсэнээр системийн шинжээч нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.системийн загвар боловсруулах аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах схемээр дүрслэдэг.
Thursday, May 9, 2019
НББ-3 ангийн оюутнуудад лекц 9
Батлав.Тэнхмийн
эрхлэгч. . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . ./Л.
Баасандорж /
Лекц 9
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөг
Хичээлийн агуулга:
1.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
үүргүүд
2.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
орц,боловсруулалт,гарц
3.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
эрсдэл ба дотоод хяналт
4.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
мэдээний сан
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
үүргүүд
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн үндсэн үүрэг нь бэлэн бүтээгдэхүүн болгон
хувиргах үйл ажиллагааны мөчлөгийн хөнгөвчилхөд оршино. Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.
·
Үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөгөөг
боловсруулах . Энэ нь ямар бүтээгдэхүүнийг яиар хугацаанд хэдий хэмжээний хүчин чадлаар ямар аргаар үйлдвэрлэхээ
тодорхойлно гэсэн үг юм.
·
Түүхий эд материалыг удирдан зохион
байгууллах. Энэ нь үйлдвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр мөн хөрөнгийн
эргэлтийг сааруулахгүйгээр түүхий эд материалынхаа нөөцийг тодорхойлж бэлтгэн нийлүүлэгчдээ зөв сонгоно гэсэн үг юм.
·
Үйлдвэрлэлийг эхлүүлэх. Энэ үед зөвхөн
түүхий эд материалын төдийгүй ажиллах хүчин болон зохион байгуулалтаа бүрэн бэлтгэсэн
байх ёстой.
·
Үлйдврэлэлийг хянах ба явуулах. Үйлдвэрлэлийн
үе шатууд нь хоорондоо харилцан хамааралтай нөхцөлд цех тасгуудын удирдлагын үүрэг
хариуцлага ихээхэн хариуцлагатай байх ёстой. Мөн цех тасгуудын хооронд дамжуулах
шилжүүлж буй бүтээгдэхүүний анхан шатны бүртгэл хөтлөлт болон өртгийн бүртгэлдээ
илүү анхаарах хэрэгтэй.
·
Бэлэн бүтээгдэхүүнийг иж бүрдэл болгон
шилжүүлэх
·
Санхүүгийн тайлан болон бусад тайлангуудыг
нэгтгэх
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
орц,боловсруулалт,гарц
Орц нь: материалын шаардах хуудас, үйл ажиллагааны жагсаалт, үйлдвэрлэлийн хуваарь, үйлдвэрийн захиалга,
материал тавьж олгох хуудас, ажлын цагийн тасалбар, дамжлагын хуудас зэрэг орно.
Боловсруулалт нь: үйлдвэрлэлийн ба материалын хэрэгцээний төлөвлөлт, захиалга оруулалт, үйлдвэрлэлийн
үйл ажиллагаа, бэлэн бүтээгдэхүүний хуваарилалт, өртгийн бүртгэл зэрэг болно.
Гарц нь: ажилчдын бүтээмжийн тайлан, ажлын төвийн үйл ажиллагааны тайлан, үйлдвэрлэлийн
захиалгын төлөв байдлын тайлан, тоног төхөөрөмж ашиглалтын тайлан, бусад тайлангууд
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөгийн
эрсдэл ба дотоод хяналт
Дараах төрлийн эрсдлүүд тулгардаг.
1.
Дуусаагүй үйлдвэрлэлийн өргийг буруу
тооцох
2.
Дуусаагүй үйдвэрлэл болон бэлэн бүтээгдэхүүний
тоо хэмжээг буруу тооцох
3.
Буруу үйлдвэрлэлийн захиалга эхлүүлэх
4.
Хүчингүй захиалгаар үйлдвэрлэл явуулах
5.
Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд
материал хүрэлцэхгүй байх
6.
Хөдөлмөрийн өртгийг буруу тооцох
7.
Ажилчдын цагийн бүртгэлийг нуурамчаар
илүү бичих
8.
Бараа материалыг хулгайд алдах
9.
Бэлэн бүтээгдэхүүнийн бүртгэлийн бичлэгийг хуурамчаар
үйлдэх
10.
Бараа материалын өртгийг тохиромжгүй
аргаар бүртгэх
11.
Бараа материалын үнэлгээг үндэслэлгүйгээр
нэмэх
12.
Гэмтэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Дотоод хяналт
Ерөнхий хянал
1.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бараа
материалын ачуулахын болон санхүүгийн бүртгэлийн хэлтэсээс т устай байлгах
2.
Анхан шатны баримт, мэдээний сан, санхүүгийн тайлангуудад тавигдах шаардлагуудыг
тодорхой дүрэм журмаар тодорхойлох
3.
Ерөнхий дэвтэрийн хяналтын дансыг тогтмол
хугацаанд байнга шалгах
4.
Ажилдчдын дадлага чадварыг байнга дээшлүүж
байх
5.
Мэдээний санд хандах эрх бүхий субъектуудэд
мөрдөх дүрэм журмыг боловсруулах
Ажил гүйлгээний хяналт
1.
Анхан шатны баримтуудыг тохиромжтой
загвараар бэлтгэн урьдчилан дугааралдаг байх.
2.
Үйлдвэрлэлийн захиалга болон түүнтэй
холбоотой баримтуудыг хянан шалгадаг байх
3.
Мэдээг оруулах үед илэрсэн алдааг боловсруулалт
хийхийн өмнө засварладаг байх.
4.
Үйлдвэрлэлд тавьж олгосон түүхий эд
материалыг дараагийн дамжлагад шилжүүлэх үед нь шалгаж баримтуудаар нь тулгадаг
байх.
5.
Ажил гүйлгээ гарах үед үндсэн ба дагалдах
баримтуудыг тулган шалгасны эцэст бүртгэдэг байх
6.
Үйлдвэрлэлд түүхий эд материал тавьж
олгохдоо үйлдвэрлэлийн хэрэгцээн дээр үндэслэдэг байх
7.
Ажлын цагийн бүртгэлийг цехийн мастераар
батлуулдаг байх
8.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг
үйлдвэрийн захиалгатай тулгадаг байх
9.
Тайлант хугацааны эцэст дуусаагүй үйлдвэрлэл,
түүхий эд материалыг тоолж шалгадаг байх
Мэдээний сан.
1.
Түүхий эд материалын нэгдсэн файл.
Үүнд: түүхий материалын нэр, нэгжийн үнэ,тухайн үеийн үлдэгдэл,заавал байх ёстой
нөөцийн тоо зэргийг тусгадаг.
2.
Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгдсэн файл.
Үүнд: одоо үйлдвэрлэж байгаа захиалгын нэр,түүнд зарцуулсан түүхий эд материал,
шууд хөдөлмөр ба үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын талаарх мэдээлэл тусгана.
3.
Бэлэн бүтээгдэхүүний нэгдсэн файл.
Үүнд: бэлэн бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, нэгжийн үнэ, захиалгачын нэр, үйлдвэрлэж
дууссан хугацаа зэрэг тусгагдана.
4.
Нээлттэй үйлдвэрлэлийн үндсэн захмалгын
файл. Үүнд: үйлдвэрлэж эхлээгүй захиалгын тоо хэмжээ, түүнд зарцуулах түүхий эд
материал болон шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зарлын төсөв төлөвлөгөө,үйлдвэрлэж
эхэлсэн хугацаа,захиалгын нэр,хаяг зэрэг мэдээлэл тусгагдана.
5.
Бусад файлууд. Үүнд: үйлдвэрлэлийн
хуваарь, үйл ажиллагааны жагсаалт, захиалга хүлээн авах файл зэрэг орно.
Wednesday, May 1, 2019
НББ-3 ангийн оюутнуудад: НББ-н мэдээллийн систем хичээл бие даалт-2
“Нягтлан бодох
бүртгэлийн мэдээллийн систем” хичээлийн
бие даалтын
ажил-2 удирдамж
Зорилго:
1. Онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх,
өргөтгөх
2. Бие даасан үйл ажиллагааны
дадал эзэмшүүлэх
3. Эргэцүүлэн бодох, дүгнэлт
гаргах тэдгээрийг дэс дараалалтай баталгаа нотолгоотой бичих чадвар суулгах
4. Практик мэдлэгийг хөгжүүлэх
Тус хичээлийн
хүрээнд оюутан баг болон 1 удаа бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Бие даалтын
ажлаараа аж ахуй нэгж байгууллагын бүртэл мэдээллийн системтэй
танилцан,даалгаварын дагуу хийж гүйцэтгэн хамгаалан дүгнүүлнэ.
Ажлын төрөл хэлбэр : Багаараа /даалгаварын дагуу бичиж хэлэлцүүлэх/
1.
Аж ахуй нэгж байгууллага сонгох авах
2.
Зохион байгуулалтын систем, үйл ажиллагааны системтэй
танилцах
3.
Дотоод хяналтын бүтэцийг судлах
4.
Орлогын мөчлөг
-
Мөчлөгийн үүргүүдийг тодорхойлох
-
Мөчлөгийн орц,гарц,боловсруулалт
-
Мөчлөгийн эрсдэл, түүнд тавих хяналт
-
Мөчлөгийн мэдээний сангийн бүрдэлт
5.
Зарцуулгын мөчлөг
-
Мөчлөгийн үүргүүдийг тодорхойлох
-
Мөчлөгийн орц,гарц,боловсруулалт
-
Мөчлөгийн эрсдэл, түүнд тавих хяналт
-
Мөчлөгийн мэдээний сангийн бүрдэлт
6.
Нөөцийн удирдлагын мөчлөг
-
Мөчлөгийн үүргүүдийг тодорхойлох
-
Мөчлөгийн орц,гарц,боловсруулалт
-
Мөчлөгийн эрсдэл, түүнд тавих хяналт
-
Мөчлөгийн мэдээний сангийн бүрдэлт
7.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөг
-
Мөчлөгийн үүргүүдийг тодорхойлох
-
Мөчлөгийн орц,гарц,боловсруулалт
-
Мөчлөгийн эрсдэл, түүнд тавих хяналт
-
Мөчлөгийн мэдээний сангийн бүрдэлт
8.
Ерөнхий дэвтэр ба санхүүгийн тайлангийн мөчлөг
-
Мөчлөгийн үүргүүдийг тодорхойлох
-
Мөчлөгийн орц,гарц,боловсруулалт
-
Мөчлөгийн эрсдэл, түүнд тавих хяналт
-
Мөчлөгийн мэдээний сангийн бүрдэлт
9.
Мөчлөг
тус бүрт блок схем зурж зөвлөмж бичих, сайжруулсан блок схем зуран зөвлөмж
бичих
10.
Мөчлөг тус бүрээр дүгнэлт гарган, нэгдсэн дүгнэлт гаргах
Бие даалт бичилтийн стандарт:
Бие даалтыг компьютерт үг үсгийн алдаагүй шивж, А4 цаасны
нэг тал дээр хэвлэж хавтаслана. Хэмжээ нь 10-с доошгүй хуудас байна. Компьютерт
шивэхдээ Times
New Roman фондыг ашиглах бөгөөд хуудасны
тохиргоог Margins
Normal-р хөл толгой гаргаж, толгойд нь аж
ахуй нэгж байгууллагын нэр, сэдвийг, хөлд нь гүйцэтгэгчүүдийн нэрийг
бичнэ. Мөр хоорондын зай Multiple 1.15 ба үсгийн хэмжээ 12pt хэмжээтэй байна. Энэ зарчмыг
ажлын бүтэц болох оршил, дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралт зэрэгт адил
хэрэглэнэ.
Бие даалтын ажлын бүтэц :
·
Оршил
·
Онолын хэсэг
·
Судалгааны хэсэг
·
Дүгнэлт санал
·
Ном зүй
·
Хавсралт гэсэн бүтэцтэй байна.
Баг бүр:
·
Бие даалт бичихдээ шаардлага хангахуйц бодитой зөв тоо
мэдээ цуглуулах
·
Тоо мэдээ мэдээллийг боловсруулах
·
Судалгаа шинжилгээ онол арга зүйн түвшинд хийх
·
Ном сурах бичиг уншиж онолын хэсэгт оруулах
·
Бие даалтыг 10-с
доошгүй slide бүхий presentation бэлтгэж хамгаалах
бөгөөд илтгэх хугацаа 10 минут
Боловсруулсан багш: /………………………./Б. Үнэнбат
Subscribe to:
Posts (Atom)