“Зардал удирдлагын бүртгэл”
хичээлийн бие даалт №2
Бодлого
¹ 1
*Гурван тамир* ХХК-ийн дэлгүүр
нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Уг дэлгүүрт
1800¥-ийн өртөгтэй, 2700¥-ийн үнэтэй утсан хиам борлуулдаг ба жилд 35000
кг-ийг борлуулах боломжтой. Дэлгүүрийн менежер Батболдод утсан хиамтай ижил чанартай
сосискийг борлуулах санаа төрөв. Сосиск нь 1300¥-ийн өртөгтэй, 2400¥-ийн үнэтэй
бөгөөд жилд 52000 кг хүртэл хэмжээгээр борлуулах боломжтой гэж тооцоолжээ. Харин
энэ хэмжээнд хүргэхийн тулд 149000¥-ийн нэмэгдэл зардал гаргах хэрэгтэй байна. Нөгөө
талаар утсан хиамыг борлуулахад нэг бүр нь 230¥-ийн нэмэгдэл зардал шаарддаг. Хоёр
бүтээгдэхүүн нь нийт 25000¥-ийн сурталчилгааны зардлыг тус тус шаарддаг гэвэл:
- Бүтээгдэхүүн тус
бүрийн ялгаварт зардлыг жилийн нийт орлого, зардал, цэвэр орлогоор тооц.
- Утсан хиамны хувьд
алдагдсан боломжийн өртөг хэд байх вэ?
Бодлого
¹ 2
*Бадрах* хоршоо нь 1999-1-3- нд 1000000¥ түүхий эд материал
худалдан авчээ. 2002-4-16-ний өдөр уг түүхий эдээр бүтээгдэхүүн хийлгэх захиалга
иржээ. Уг захиалгыг биелүүлэхэд
1200000¥-ийн хөдөлмөр болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал шаардана. Захиалгын
зах зээлийн үнэ 2000000¥ гэвэл захиалгыг биелүүлэх үү? Хариултаа тайлбарла. Живэх өртөг болон хувиргалтын
өртгийг тооц.
Бодлого
¹ 3
*Тэргүүн* компани 3 жилийн өмнө 5 жилийн эдэлгээтэй 600000¥-ийн
тоног төхөөрөмж, 10 жилийн эдэлгээтэй, 1200000¥-ийн автомашин худалдан авчээ. Уг
компаний хувьд өнгөрсөн өртөг нь хэд байх вэ?
Бодлого
¹ 4
Жилд 300000 ширхэг хүүхдийн тоглоом үйлдвэрлэдэг компанид
өөр нэгэн компани жилд 350000 ширхэг хуванцар эдлэл хийх тусгай захиалгыг санал
болгожээ. Нэг ширхэг хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд
350¥-ний зардал гардаг, харин нэг ширхэг хуванцар эдлэлийн зах зээлийн үнэ нь
400¥ гэвэл захиалгыг хүлээн авах уу? Алдагдсан боломжийн өртөг үүсэх үү? Үүснэ гэж
үзвэл аль бүтээгдэхүүний хувьд үүсэх вэ? Тооцоолон гаргана уу?
Бодлого
¹ 5
Оюутан Сувдаа хичээлдээ явахдаа
өөрийн машинаар эсвэл нийтийн тээврээр явах хувилбараас сонголт хийх хэрэгтэй болдог.
Доорх мэдээлэл өгөгджээ.
Зардал
Хувилбарууд
Өөрийн автомашин
Нийтийн тээвэр
Амь насны даатгал
300¥
180¥
Авто тээврийн татвар
50¥
100¥
Шатахуун
400¥
-
Мэдээллийг үндэслэн:
1. Оюутан Сувдаагийн хамаарах болон үл хамаарах өртгийг хувилбар
тус бүр дээр тооцно уу?
2. Сувдаагийн хувьд зайлсхийх өртөг нь ямар зардал байх вэ?
Тооцож гаргана уу?
Зардал
|
Хувилбарууд
|
|
Өөрийн автомашин
|
Нийтийн тээвэр
|
|
Амь насны даатгал
|
300¥
|
180¥
|
Авто тээврийн татвар
|
50¥
|
100¥
|
Шатахуун
|
400¥
|
-
|
Бодлого
¹ 6
*Баянбүрд* компани 7 хоногт 100000¥-ний талхны борлуулалт хийдэг. Иргэн Болд баярын хүлээн
авалтанд зориулж 120000¥-ний бялуу хийх санал
тавьжээ. Хэрвээ захиалгыг биелүүлбэл *Баянбүрд*
компаний харьцуулсан өртөг нь хэд байх вэ?
Бодлого
¹ 7
Багш Болд 2002 оны 10-р сарын 1-нд өөрийн хичээлд ашиглах
зорилгоор *Санхүүгийн бүртгэл* сурах бичгийг
хэвлүүлэн гаргажээ. Уг сурах бичгийн нэгжийн үнэ 5300¥ . Багш Болд уг бүтээлийнхээ
төлөө 40000¥-ийн зохиогчийн эрхийг бий болгон батлуулсан. *Санхүүгийн бүртгэл* номын
зохиогчийн эрхийн хугацаа 20 жил гэвэл 2002 оны 11-р сарын 1-ээрх биет өртөг нь
хэд байх вэ?
Бодлого
¹ 8
*Дулаанхаан* компанийн тайлант хугацаа дууссан жилийн бүртгэлд
бэлэн бүтээгдэхүүн болон дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл байгаагүй. Мөн дуусаагүй
үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл ч байгаагүй байна.
Борлуулалт 5600000¥
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг
Ø Хувьсах 1500000¥
Ø Тогтмол 1350000¥
Үйл ажиллаганы зардал:
Ø Тогтмол 900000¥
Ø Хувьсах 1000000¥
Үйлдвэрлэсэн нэгж 100000
Борлуулсан нэгж 95000
Гүйцэтгэх нь:
- Тайлант хугацааны
эцсээрх бүтээгдэхүүний өртгийг шууд зардлаар тооц.
- Тайлант хугацааны
эцсээрх бүтээгдэхүүний өртгийг бүрэн шингээлтээр тооц.
- Жилийн үйл ажиллагааны
ашгийг дээрх хоёр аргаар тооцоолно уу?
Бодлого
¹ 9
*Буурчийн хөндий* компанийн 2001 оны мэдээлэл өгөгдөв.
Ø Бэлэн бүтээгдэхүүний
эхний үлдэгдэл 15000
ш
Ø Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 50000 ш
Ø Борлуулсан бүтээгдэхүүн 45000 ш
Ø Бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдэл 20000 ш
Нэгжийн хувьсах зардал:
Ø Шууд материал 60¥
Ø Шууд хөдөлмөр 90¥
Ø Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 30¥
Ø Хувьсах борлуулалтын зардал 40¥
Жилийн тогтмол зардал:
Ø Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
4500000¥
Ø Борлуулалт удирдлагын зардал
2200000¥
Гүйцэтгэх нь:
1. Бүрэн шингээлтийн аргаар нэгжийн өртгийг тооц.
2. Шууд зардлын аргаар нэгжийн өртгийг тооц.
3. Бүрэн шингээлтийн аргаар орлогын тайлан бэлтгэ.
4. Бүрэн шингээлтийн аргаар тооцсон орлогын тайлан дахь бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлээс хэдэн төгрөгний
тогтмол нэмэгдэл зардал дараагийн тайлангийн хугацаанд шилжих вэ?
5. 2001 оны орлогын тайланг шууд зардлын аргаар бэлтгэ.
Бодлого ¹ 10
*Дундатын гол* хоршооны нэг жилийн тоо
мэдээг судалж үзэхэд хамгаалалтын хязгаарын харьцаа 35%, маржинал орлогын харьцаа
76%, тогтмол зардал нь 66500¥ байв.
Олох нь:
1. Хугарлын цэг дээрх борлуулалтын орлогыг тодорхойл.
2. Ашгийн хэмжээ хэд байх вэ?
3. Нийт
болон хугарлын цэг дээрх ахиуц орлогыг тооцно уу?
Бодлого ¹ 11
*Их Монгол* компаний үндсэн үйл ажиллагааны хэмжээ дараахь байдалтай байв.
Борлуулалтын орлого 100%
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг:
Ø Хувьсах 50%
Ø Тогтмол 10% 60%
Нийт ашиг 40%
Үйл ажиллагааны өртөг:
Ø Хувьсах 20%
Ø Тогтмол 15% 35%
Үйл ажиллагааны ашиг 5%
Тус компаний борлуулалт нийт 2 сая төгрөг болсон бол хугарлын
цэг нь борлуулалтын орлогын ямар түвшинд байх вэ?
Бодлого ¹ 12
*Сэрүүн* компанийн орлогын тайлангийн мэдээлэл өгөджээ.
Борлуулалтын орлого 550000¥
Борлуулсан барааны өртөг:
Ø Хувьсах 150000¥
Ахиуц орлого 400000¥
Тогтмол зардал 180000¥
Нийт ашиг 220000¥
Нэгжийн борлуулалтын үнэ 70¥, нэгжийн хувьсах зардал
36¥ бол:
1. Хугарлын цэг дээрх борлуулалтын орлогыг биет нэгжээр болон
мөнгөн дүнгээр тооцоолно уу?
2. Хугарлын цэг дээрх маржинал орлого хэд байх вэ?
3. Компани 300000¥-ний ашигтай байх үеийн борлуулалтын тоо
хэмжээ болон хувьсах зардлын хэмжээг тооц. Үр дүнгээр нь орлогын тайлан бэлтгэ.
Бодлого ¹ 13
*Эрдэнэт сүлжээ* дэлгүүр лаазалсан
махан зуушийг 500¥-өөр худалдан авч 900¥-өөр борлуулдаг. Лангууны түрээс 200
000¥ гэвэл хугарлын цэг дээрх бүтээгдэхүүний нэгжийг тооцоолно уу? Мөн өмнөх хугацаанд орлогын 20%-д болон 300
000¥-ийн ашиг олохын тулд хичнээн нэгж бараа
борлуулах вэ гэдгийг тус үзүүлэлтээр тооц.
Бодлого ¹ 14
Дараахь орхигдсон дүнг нөхөж бич. Тохиолдол бүр хоорондоо хамааралгүй.
|
А
|
Б
|
В
|
Г
|
Борлуулалт
|
9500
|
?
|
?
|
17100
|
Хувьсах зардал
|
7600
|
22230
|
18525
|
?
|
Ахиуц орлого
|
1900
|
7410
|
?
|
?
|
Тогтмол зардал
|
?
|
7600
|
?
|
1425
|
Цэвэр орлого
|
950
|
?
|
760
|
5415
|
Борлуулсан тоо хэмжээ
|
?
|
2470
|
238
|
|
Үнэ
|
10
|
?
|
247
|
|
Нэгжийн хувьсах зардал
|
?
|
17
|
?
|
|
Нэгжийн ахиуц орлого
|
?
|
6
|
?
|
|
Ахиуц орлогын харьцаа
|
?
|
?
|
40%
|
|
Хугарлын цэг дээрх тоо хэмжээ
|
?
|
?
|
?
|
|
Бодлого ¹ 15
*Үлэмж* пүүсийн талаарх мэдээлэл өгөгджээ.
Борлуулалт 1000.0¥
Хувьсах зардал 600.0¥
Ахиуц орлого 400.0¥
Тогтмол зардал 150.0¥
Цэвэр орлого 250.0¥ бол
мэдээллийг ашиглан үйл ажиллагааны хөшүүргийг тооц.
Бодлого ¹ 16
*Хурд* ХХК нь худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ирэх жилийн мөнгөн
хөрөнгийн хэрэгцээгээ төсөвлөж үзэхээр шийджээ.
Ирэх жилийн төсөвлөсөн орлогын тайлан дараахь байдалтай
байсан байна.
|
1-р улирал
|
2-р улирал
|
3-р улирал
|
4-р улирал
|
Борлуулалт
|
50000
|
150000
|
75000
|
80000
|
Борлуулсан барааны өртөг
|
30000
|
80000
|
60000
|
50000
|
Нийт ашиг
|
20000
|
70000
|
15000
|
30000
|
Үйл ажиллагааны зардал
|
15000
|
45000
|
5000
|
15000
|
Цэвэр орлого
|
5000
|
25000
|
10000
|
15000
|
Нэмэлт мэдээллүүд:
1. Борлуулалтын 50% нь бэлнээр, үлдсэн 50% нь зээлийн гэрээгээр
хийгддэг.
2. Зээлийн гэрээгээр хийгдсэн борлуулалтын 80% нь тухайн сардаа,
үлдсэн нь дараагийн сард орж ирдэг. Энэ оны сүүлчийн улирлын борлуулалт нь
60000 болсон.
3. Бараа материалыг 30 хоногийн хугацаатайгаар худалдан авдаг бөгөөд уг улиралдаа
төлбөрийн 70%-ийг, үлдсэн хэсгийг нь дараагийн сардаа төлдөг. Энэ оны сүүлийн улирлын
өглөг нь 18000¥ байсан.
4. Бараа материалын эцсийн үлдэгдлийг найдвартай байлгах үүднээс
дараа сарын борлуулсан бүтээгдэхүүний өртгийн 80%-тай тэнцүү байх түвшинд байлгадаг.
Энэ оны үлдэгдэл нь 30000¥ болжээ.
5. 3-р улиралд 20000¥-өөр тоног төхөөрөмж худалдан авна.
6. 12-р сард 5000¥-ийн ногдол ашиг олгоно.
7. Энэ оны сүүлийн улирлын эцсийн үлдэгдлийг 20000¥ байх ёстой
гэж үзэж байгаа бөгөөд улиралд бүрийн эцэст ийм хэмжээний мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй
байх шаардлагатай.
8. Мөнгөний нөөц дутагдвал харилцагч банкнаасаа зээл авах
бөгөөд зээлийг дутагдалтай улирлын эхэнд авах боломжтой, харин улирал бүрийн эцэст
төлнө. Зээлийн хүү жилд 24% бөгөөд улиралд
тэнцүү хэмжээгээр хүүг төлдөг.
Гүйцэтгэх нь:
1. Ирэх оны борлуулалтын хүлээгдэж байгаа мөнгөн орлогыг улирал
бүрээр төсөвлө.
2. Худалдан авалтын төсөв бэлтгэ. Үүнд:
v Бараа материалын төсөв
v Бараа материалын худалдан авалтын зарлагын төсөв
3. Ирэх жилийн мөнгөний төсвийг улирал бүрээр зохио.
Бодлого ¹ 17
*Улаанбаатар импекс* компаний уян хатан төсвийг гүйцээж зохионо уу?
Үзүүлэлт
|
Нэгжийн зардал
|
Үйлдвэрлэлийн хүчин чадал
|
||
80%
5000
|
100%
6250
|
120%
7500
|
||
Хувьсах зардал:
Ø шууд материал
Ø шууд хөдөлмөр
Ø шууд бус материал
Ø засварын зардал
Ø цахилгааны зардал
Нийт хувьсах зардал
Тогтмол зардал:
Ø Элэгдлийн зардал
Ø Хөрөнгийн татвар
Ø Хянагчийн цалин
Ø Даатгалын зардал
Нийт тогтмол зардал
Нийт нэмэгдэл зардал
|
|
3000
8000
2000
3000
2500
4500
1000
1500
500
|
|
|
18. Өртгийн тайлан- Материалын нэмэгдэл зардалтай үеийн хэвийн ба хэвийн бус
гологдол. З компани зайрмаг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн процессийг Найруулах,
Савлах гэсэн 2 цехээр гүйцэтгэдэг. Савлах
цехэд Найруулах цехээс 20000 нэгж бүтээгдэхүүнийг 9-р сард хүлээн авч, 10000 нэгж
материал нэмж үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Хэвийн гологдол үйлдвэрлэлд орсон бүтээгдэхүүний
нэг хувиар тооцоологдоно..
9-р сарын эцсийн үйлдвэрлэлд 6000 нэгж
(80% иж бүрдэл болсон) үлдэж, бэлэн бүтээгдэхүүнд 23000 нэгжийг шилжүүлсэн. Өртгийн
талаар дараах мэдээлэл өгөгджээ. (өртөг-
төгрөгөөр)
Өмнөх цехийн өртөг
240000
Савлах цехэд нэмэгдсэн өртөг:
Материал
750000
Хөдөлмөр
287000
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 229600
Гологдлыг үйлдвэрлэлийн процесс 90 хувь
дуусвар болох үеэр шалгалт хийж илрүүлдэг болно.
Гүйцэтгэх нь: Савлах цехийн өртгийн тайлан
бэлтгэж, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилт хий.
19. Өртгийн тайлан, Хэвийн хорогдол- Дундаж өртгийн арга.FIFO аргаар
тус тус бод. Э компани үйлдвэрлэлийн 3 цехтэй
2-р цехэд үйлдвэрлэл 95 хувь дуусвар болох үеэр материал зарцуулж, үйлдвэрлэлийн
процесс 80 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж хэвийн гологдлыг илрүүлдэг. 11-р
сард 2-р цехийн талаар дараах мэдээлэл өгөгджээ.
Нэгж Өртөг
(төг-р)
Бараа материалын эхний үлдэгдэл 2000 (60% иж бүрдэл болсон)
1-р цехийн өртөг
69000
2-р цехийн өртөг:
Материал
11900
Хувиргалтын зардал
18980
1-р цехээс хүлээн авсан 18000 144000
2-р цехийн зардал:
Материал
161500
Хувиргалтын зардал 123370
Бараа материалын эцсийн үлдэгдэл 2200 (90% иж бүрдэл болсон)
Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 17000
Гүйцэтгэх нь: 2-р цехийн өртгийн тайланг
дундаж өртгийн аргаар бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий.
20. Өртгийн тайлан, хэвийн бус хорогдол- дундаж өртгийн
арга. Н компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уг цехэд бүх
материалыг үйлдвэрлэлийн процессийн эхэнд тавьж олгодог. 10-р сард үйлдвэрлэлийн
процесс 85 хувь иж бүрдэл болох үед шалгалт хийж гологдлыг илрүүлэн уг гологдлыг
хэвийн бусаар тооцсон. 10-р сарын үйл ажиллагааны өртөг, үйлдвэрлэлийн хэмжээтэй
холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.
Үйлдвэрлэл:
Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл (2/3 иж бүрдэлтэй) 4000
Үйлдвэрлэж эхэлсэн
40000
Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн
32000
Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл (1/4 иж бүрдэлтэй) 10000
Өртөг: (төгрөгөөр)
Дуусаагүй үлдэгдэлийн эхний үлдэгдэл :
Материал
38900
Хөдөлмөр
25670
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
20800
Тухайн хугцааны үйлдвэрлэлд:
Материал
145900
Хөдөлмөр 92630
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
79300
Гүйцэтгэх нь: 10-р сарын өртгийн тайланг
бэлтгэж, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилтийг хий.
No comments:
Post a Comment